Project:J

2.8K 240 5
                                    

Нар  тэнгэрийн хаяа руу уусан алга болж бүрий болсон ч Сөүлийн төв гудамжинд хүмүүс холхилдсоор л байв.  Хүмүүс гэр лүүгээ,  аль эсвэл шөнийн клуб гээд л хаашаа ч хамаагүй яаран одно.   Харанхуй хотыг нөмрөн авч одод тодоос тод үзэгдэж эхлэхэд нэгэн залуу дээшээ тэнгэр рүү харан суусаар л байлаа.  Хүмүүс түүнийг аймшигт харцаараа төөнөн өнгөрөх ч зарим нь түүний үзэсгэлэн гоог бишрэн шүтнэ. 

Түүний бодолд санаанд юу эргэлдэж байгааг мэдэхгүй ч тэр үнэхээр л сайхан зүйл бодож байгаа бололтой цаг минут секунд тутамд инээмсэглэнэ.

Сөүлийн төв төлбай дахь том цаг шөнө дунд болсныг илтгэх мэт гурван удаа хангинатал хонхоо дугаргахад хүн болгон хүслээ шивнэн алгаа хавсран зогсов. 

Түрүүн сууж байсан залуу л алгаа хавсрах биш харин нүдээ анив.  Тэр үнэхээр бусдаас содон байхыг илүүд үздэг бололтойдог шүү.  Талбайд цугларсан хүмүүс бүгд хосууд байх ч өнөөх залуу л эсрэгээрээ ганцаараа сууна. 

Дахиад хэдэн хором өнгөрч тэргэл сар эгц дээр ирэхэд хосууд явцгаан мөн л өнөөх залуу ганцаар үлдлээ. 

Цаг хугацаа урсан одсоор...

Шөнийн гурван цагийг заах хонх заналтайгаар хангинан хот тэр чигтээ амар жимэр болов.  Мөнөөх залуу бас л сууж байх бөгөөд тэр өнөөх тэнгэр лүүгээ л харж байлаа.  Дахин хэдэн хором өнгөрч үүрийн гурван цаг гучин минут болоход залуу босон хашаа ч юм алхлаа. 

Бугуйн цаг нь яг дөрвийг заахад тэрээр нэгэн гэрэлт дэнлүү хөөргөөд алга болон болтол л харуулдаж зогсов.  Удалгүй нар мандаж түүнд тэртээ тэргүй дэнлүү ч үзэгдэхээ болив. 

Тэрээр одоо л нэг юм гэртээ харих гэж байгаа бололтой нүдээ нухлан хаа нэг тийшээ гэлдэрлээ. 

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now