Project:K

1.4K 205 4
                                    

Жонгүг өнөөх дэлгэц рүүгээ харсаар

"Би эндээс дэлхий дээр болж буй бүх зүйлийг харж чадна." гээд аягатай зүйлээсээ балгав. 

"Тэгвэл миний ирээдүйг хараад өг" цэнхэр үст шаардах маягтай ийн хэлвэл бор үст

"Би дэлхийн ирээдүйг харна уу?  Гэхээс хүнийхийг биш" гэж тайлбарлалаа.  Тэхён хошуугаа унжуулан толгой гудайлгасан ч ширээн дээр байх амттангууд түүний инээдийг хангалттай хүргэж чадсан юм. 

Залуус цайгаа ууж дуусаад хосул зэрэгцэн орон дээр хэвтэв.  Чимээгүй байдал орчныг ноёрхож,  өөрийн эзэнт гүрнийг босгож байтал Тэхён бүхнийг эвдэн ам нээлээ.

"Күүкий,  би эндээс аав ээжтэйгээ холбогдож болох болов уу? Долоон хоногт заавал нэг удаа ярьдаг юм л даа"  гэхэд бор үст

"Дэлхийн сүлжээтэй утас" хэмээн алгаа ташив.  Яг урд нь робот гар шилэн утас тавиад алга боллоо.  Тэхён арай гэж дугаараа хийгээд ногоон товчийг дарлаа. 

Нээх удсангүй настайвтар эмэгтэйн хоолой цуурайтах нь тэр. 

"Байна уу?  Хэн бэ? " эмэгтэй ийн лавлаваас цэнхэр үст инээмсэглэн

"Ээжээ,  хүү нь байна өө.  Харин утсаа хаячихаад найзынхаа утсаар залгаж байна,  та хэд маань сайн уу? " гэлээ. 

"Сайн байлгүй яахав миний хүү,  бид нь маш сайн байна.  Миний үр утсаа хаясан юм бол ээжээсээ мөнгө авах уу? " эмэгтэйн хоолойнд ээжийгээ санасан Тэхён нулимс дуслуулан

"Үгүй дээ ээжээ,  наад мөнгөөрөө дүү нарт гоё юм авч өг.  Би ажил хийгээд болчих болохоор санаа битгий зовоорой. " гээд нусаа татав. 

"Миний хүү зүгээр үү,  ямар нэгэн муу зүйл болоогүй биздээ? " утасны цаадах хоолоы санаа зовсон байх ажээ. 

"Яалаа гэж ээж минь,  би маш сайн байгаа болохоор битгий санаа зовоорой. Хайртай шүү.  Аавд намайг сайн байгаа гэж хэлээрэй"  бор үст ийн хэлээд утсаа таслав. 

Түүнийг удаан ширтэж байсан бор үст

"Би чамайг хэзээ буцаж болохыг мэдэхгүй,  яаж буцаах аргыг ч мэдэхгүй,  бас чамайг энд хэр удаан байхыг ч мэдэхгүй" хэмээн нүдээ анивал цөхөрлийн гэмээр өнчин ганц нулимс хацар даган урслаа. 

|би гомдсон ч гэсэн паблиш хийгээд л.  Намайг хайрлаач 😭😭😭😭

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now