Project: G

1.3K 196 12
                                    

Хар үст цэлийсэн том орон дээр ганцаар унтах бөгөөд зүүдэлж байгаа бололтой толгойгоо хэдэн тийш сэгсчүүлэн удалгүй орилсоор босч ирэв. Тэгээд ганцаараа хэвтэж байгаагаа гайхан орноосоо өндийгөөд өрөөнөөсөө гаран гүйв. Түүний зүүд биелэлээ олох шиг болж тэрээр дөрвөн жил барааг нь битгий хэл дурсахыг ч хүсээгүй хуучин амьдардаг байсан гурван өрөө байрандаа байх нь тэр. Газар сөхрөн суугаад нулимсаа арчин энэ бүгд зүүд байж хэмээн бодтол хажууд нь бяцхан Тэжон мөлхөн ирэв. Тэгээд бүлтэгнэн харж байгаад Тэхёныг дуурайн нүднээсээ нулимс унагаалаа.

"Зүүд биш байж" Тэхён үрээ тэврээд цурхиран уйлж эхлэхэд Тэжон ч мөн адил хошуу амаа өмөлзүүлж байгаад дагаад уйлчих нь тэр. Хэмэг хугацааны дараа Тэхён уйлахаа болин хүүгийнхээ цээжинд нүүрээ наан муухай царайгаа харуулахгүйг хичээж, хүүхдийн жигдхэн амьсгал мэдрэгдэхэд Тэжоныг унтсаныг мэдэн дээш өндийлөө. Хар үст хүүгээ оронд нь хэвтүүлэхээр гарч ирсэн өрөө рүү нь орвол зориуд нь хүүхдиын өрөө болгосон бололтой тохижуулж янзалсан өрөө угтан авлаа. Хашлагатай модон оронд хүүгээ хэвтүүлэн газраар хөглөрсөн тоглоомуудыг хурааж байхдаа хар үст нэгэн цаастай зүйл олж харав.

Утопиан тэмдэг тамгатай "Тэхёнд" хэмээн хаягласан цаасыг задалж үзвэл дотор нь плаш байлаа. Тэхён итгэлгүйхэн компъютер рууга очоод дискийг уншуулвал Жонгүгийн цэх суусан жирэмсэн үеийнх нь дүрс бичлэг гарч ирлээ.

"Сайн уу? Би яг одоо долоон сартай жирэмсэн байна". Жонгүг инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэн "Тэгэхээр чамайг энэ бичлэгийг үзэхээс нэг жил гурван сарын өмнө гэсэн үг. Чи яагаад дэлхий рүү буцаад оччихсоноо магадгүй ойлгохгүй байгаа байх. Намайг жирэмсэн болоод нэг сартай байхад бусад хотуудын удирдлагууд дуудсан... Тэгээд үлгэрийн хотуудад ямар ч хүн ингэж удаан байж болохгүй гэсэн. Тэд шинэ хууль дүрэм гаргачихсан байсан. Учир нь зэргэлдээ хотод үндэсний программ дэлхийн хүн хуулбарлаж авснаас болсон гэсэн. Би чамайг үлдээхийг чин сэтгэлээсээ хүсч байсан ч юу ч хийж чадсангүй." энэ удаа бор үст нулимс дуслуулан амаа даран уйлав. Хэдхэн хормын дараа нусаа татаад "би айж байна. Учир нь чи явчихвал чамтай холбоотой бүх зүйл дэлхий рүү явна. Өчүүхэн ганц зураг байсан ч энд нэг нь үлдэх ёсгүй. Хэвлий дэх үр минь хүртэл" тэр дахиад уйлж эхлэв. Тэгээд гүнзгий амьсгал аван "тэгэхээр нь би гуйсан. Хурлын даргаас чамайг ядаж хоёр жил үлдээж өгөөч ээ гэж. Гэтэл тэр хүүхдээ төрснөөс яг жилийн дараа явуул гэсэн. Надад зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй ээ. Тэгж байж л та хоёрыгоо эндээс хараад инээмсэглэж чадна шүү дээ. " Жонгүг энэ удаад амаа даран дуутайхан мэгшив. Түүнд үнэхээр энэ л хамгийн том айдас нь байсан юм. Гэхдээ биелэчихлээ....

Эхний бичлэг дуусахад Тэхён цээжээ зохин уйлсаар л байлаа. Чангаар цурхиран уйлах тэр ямар өрөвдөлтэй гээч...

Дараагийн бичлэг эхэлж Жонгүгийн нэлээн сүүлийн бараг л саяхны дүр зураг тодорлоо.

"Тэгэхээр Тэжоныг Жонтэ гээд гэрчилгээн дээр нь бүртгүүлчихсэн байгаа. Чамайг Жонтэнд нь дуртай байсан болохоор нь ингээд гаргуулчихлаа... " Бор үст удаан дуугаа хураасны дараагаар зангирсан хоолойгоор "Болдог бол таньтай үүрд хамт байхсан. Үүрд хайрлана гэж амласан юмсан... Хамт байна гэж хэлсэн адислал бүхэн худлаа болчихлоо... Хэтэрхий арчаагүй намайг уучлана биздээ. Хүү та хоёртойгоо ганцхан жилийг хамт үдсэнд уучлаарай" Тэсэлгүй унагаасан нулимс нь гаран дээр нь унаж бор үст доош харан чимээгүйхэн уйлна. "Дэлхий рүү захиа явуулж чадахгүй ч... Өдөр бүр эндээс харж, хайрлаж хамгаална гэж амлаж байна... " Жонгүг дахин нулимсаа үзүүлэхгүйн тулд бушуухан бичлэгээ дуусгаад алга боллоо.

Тэхёнд яг одоо хаашаа чмхамаагүй зугтчихмаар, үүрд алга болчихмоор тийм л хэцүү байх бөгөөд эцэж цуцалгүй сувдан нулимс гүн алаг нүднээсээ урсгана.

Тэгээд тэр шийдэв. 'Энэ бүгд зүгээр л зүүд байсан' хэмээн өөртөө итгүүлэхийг оролдлоо. Хүн өөрийн итгэхийг хүссэн зүйлдээ дэндүү сайнаар итгэдэг юм.

Өөр ертөнцөнд, өөр цаг хугацаанд

Эгэл хүн, энгийн амьдралаар

Хайр бүтээмж, дурсамж бичсэн бол

Энэ л хамгийн жаргалтай байх байж тийм үү?

Чамдаа юу ч хийж өгч чадсангүй...

Эцэст нь мах цусны чинь тасархайг хүртэл чамаас булаачихлаа...

Асар их догдлол мэдрүүлсэн дөрвөн жил

Амьлрал бэлгэлсэн Утопиа

Бас бүхнийг булаасан Утопиа

Талархаж бас үзэн ядна.

Аз жаргалын хот хэмээн нэрлэгддэг ч

Үүнийг ч бас төлбөр төлж авдаг юм.

Харин надаас энэ хот

Хайртай ганц эрдэнийг минь төлбөртөө авчихлаа.

Харгис юм...

|зиа ингээд конец special awah???

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now