Project: T

1.5K 197 13
                                    

Тэхён Жонгүг хоёр уулзалдаад,  цэнхэр үст үлгэрийн мэт амьдралаар амьдраад аль хэдийн нэг жилийг ардаа үджээ. Амьдралын эрхээр биё биедээ дасан цохицох гэдэг нь болж,  хэн хэнийгээ араы л өөр харцаар хардагийг нь нуух юун. 

Жонгүг Тэхёнд сэтгэлээ илчилсэн ч Тэхён юу ч хэлж чадаагүй. Учир нь тэр бор үст шиг олон жил амьдарч чадахгүй шүү дээ. Түүнийг амьсгал хураах тэр өдөр Жон Жонгүг гэгч залуу дахиад зуу гаран жилийг ганцаараа даван туулна гэж бодохоор яс нь хавталзаж,  хар хөлс нь цутгана.  Үнэхээр жинхнээсээ хайрлачихвал Жонгүг л шанална шүүдээ.

Гэхдээ Тэхён ч гэсэн хүн. Сэтгэл зүрхээ мэдэж байж нуугаад байж чадахгүй л болов уу? 

---

Урьдын адил энгэрт нь шигдэн унтах өхөөрдөм,  туулай шиг залууг Тэхён маааааш удаан ширтэв.  Тэгээд хөмсгөө зангидан хамар дээр нь үнсээд

"Би чамд хайртай" гэх нь тэр. Тэр Жонгүгийг унтаж байгаа гэж бодсон ч үгүй байлаа. 

"Ахаа,  та миниы сэтгэлийг хүлээгээд авчихсан уу? Одоо бид үерхэж байгаа гэсэн үг үү? " Жонгүг инээмсэглэн аасуухад цэнхэр үст үрчийсэн хамар,  нүднийх нь тэнд үүссэн зураас хоёрыг гараараа илээд 'мм" гэх авиа гаргалаа. 

"Энэ бидниы анхны өдөр үү?,  хоёулаа хоёр жил үерхээд хуримаа хийх үү?  Эсвэл та яарч байвал хурдхан шиг хурим хийчих үү?  Бидний хурим дээр Утопиан бшх иргэд ирнэ гээд боддоо.  Эсвэл би хэтэрхий их зүйл хүсээд байна уу? " бор үст доод уруулаа хазлахад Тэхён инээмсэглээд

"Үгүй дээ,  чи хүсвэл бид одоо ч хуримласан  болно шүүдээ. Өнөөдөр бидний анх уулзсан өдөр,  мөн бидний үерхлийн анхны өдөр" гээд бор үстийн хазаж байсан доод уруулын үнсэх нь тэр. 

"Тэгвэл яг жилийн дараах энэ өдөр хуримлацгаая.  Бидэнд энэ өдөр илүү утга учиртай байх болно" Жонгүг ийн хэлээд цэнхэр үстийн чээжээр нь гараа оруулан чанга гэг чинь тэврээд нүдээ анив. 

|та нар энэ өгүүллэгийг ямар төгсгөлтэы гэж боддог вэ? 

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now