Project:N

1.9K 236 3
                                    

Тэхён тэр өдөртөө л унтчихсан байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён тэр өдөртөө л унтчихсан байх нь тэр.  Үдшийн сэрүүнээс үүдэн бээрсээр сэрэхэдинь түүнийг эргийн цаана харагдах байшин мөн тэндээс дуудас Жонгүг угтан авсан юм.  Тэхён хэсэг балмагдан голыг яаж гатлахаа үл мэдэн зогсож байхад Жонгүг зүгээр л усан дээгүүр алхаад ирэв.  Түүний хөл усруу нэвтэрч орохгүй байх бөгөөд Тэхёны нүдэнд тэрээр сүнс шиг харагдаж байсныг нуух юун. 

Жонгүг шууд л Тэхёныг хоёр гар дээрээ өргөн буцан усар дээр алхаллаа.  Тэхён айж байгаа бололтой бор үстийн хүзүүнээс чангаас чанга зууран нүдээ анин явна.  Залуус байшин орж ирээд л амттай хоолны сэнгэсэн үнэр мэдэрсэн юм.  Тэхён ч хоёр гурав хоног юм идээгүй тул гэдэс нь хонхолзон хоолны ширээ рүү шүлсээ залгин харах аж. 

"Хаха идэлдээ,  өлсөж байгааг чинь мэдэж байна" бор үстийн гэнэтийн үгэнд цочсон Тэхён толгой дохин ширээнд суулаа.  Тэгээд ширээн дээр байх халбага,  сэрээ хоёр луу нүдээ бүлтийлгэн ширтэх нь тэр. 

"Манайд савх байхгүй ээ,  би ашиглаж чаддаггүй юм" гэх Жонгүгийн дуу цэнхэр үстийг бүр айлгаж орхив. 

"Чамаас юм нууна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил юмаа,  үнэхээр бүтэшгүй хэрэг бололтой" цэнхэр үст ийн хэлээд халбага сэрээ харшуулан хоолоо идэж эхлэв. 

Шөнө дунд болоход залуус байшингаас гарч гадаа суулаа.  Голын ус нэлэнхүйдээ алмааз эрдэнэ шиг гялалзаж,  загаснууд үсрэлдэн тоглох нь нүд баясгана. 

"Чи анхнаасаа л Utopia-д байсан уу? " Тэхёны асуултанд бор үст бага зэрэг инээмсэглээд толгой сэгсрэх нь тэр. 

"Намайг арван естөй байхад энэ хотын эзнээр томилсон.  Гурван зуун жилд нэг удаа эзэн нь солигддог юм. "

"Тэгвэл чи хэдэн жил амьдарч байгаа юм? " цэнхэр үст дахин асуулаа.

"Яг зуун жил болж байна. " бор үст эелдэгээр хариулав. 

"Жонгүгаа,  чи сая хот гэж яриад байсан,  гэхдээ энд чинь ойн цоорхой,  модод гол уснаас өөр юу ч алга" Тэхёны сониучхан асуултанд Жонгүг жаргалтайгаар инээмсэглэн

"Үгүй дээ хот байгаа,  харин чи хармаар байна уу? " гэх нь тэр. 

Тэхён бага зэрэг айсан ч толгой дохилоо.  Бор үст инээмсэглэлээс өөр хувиралгүй Тэхёныг хар байгаад нүдийг нь таглачих нь тэр. 

|яагаад хүн уншихгүй байна аа!  😕😕😕

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now