Special chapter.

2K 305 45
                                    

"Аабаа" Тэжоны хэлээ хазлан хэлсэн үгэнд хар үст инээмсэглээд

"Ваа миний үр чинь яриад байгаа нумуу даа? " хэмээн дээш өргөв. 

"Дийн" хэлд ороод удаагүй бяцхан үр нь өөрийн мэддэг хэдэн үгээрээ Тэхёний сэтгэлийг дэвтээх аж. 

"Өнөөдөр хоёулаа эмээ өвөө хоёр дээрээ очно оо" хар үст хүүгээ усанд оруулахаар алхахдаа ийн хэлэв. 

Тэд дэлхий дээр ирээд дөнгөж долоо хонож байх аж.  Энэ хугацаанд Тэхён эцэг эхтэйгээ холбоо бариагүй бөгөөд зөвхөн хүүтэйгээ өнгөрөөсөн юм.

---

"Ааваа ээжээ ачлалгүй хүү нь ирлээ" Тэхён бүрий болоход Дэгү дэх гэртээ ирэн ийн орилов.  Хүүхэлдэйн баатрын зурагтай цүнх барьж хүүхэд тэвэрсэн хүүгээ харсан аав ээж хоёр нь цоолох мэт ширтэхэд Тэхён инээд алдаад

"Аишш хүүгээ оруул л даа.  Бэлэгтэй ирж байхад" гээд Дэгүгийг аялагаар ярих нь тэр. 

"Миний хүү яасан удаж байж ирэв ээ?  Бас юун хүүхэд билээ" Ким хатагтай хүүхдийг Тэхёны гарнаас аван хувцсыг нь нимгэлж байхдаа ийн асуувал Тэхён буйдан дээр суугаад

"Таны ач ээжээ" гэв.  Тэхёны аав нь түүнтэй үнэхээрийн адил нэгэн байх бөгөөд удаан ирээгүй хүүдээ гомдсон бололтой сонингоор нүүрээ таглачихав. 

"Үгүй тэгээд ээж нь хаачсан юм бэ? " ээжийгээ ийн асуухад Тэхён уруулаа хазан гараа хавсран илж

"Н-нас барчихсан" хэмээн түгдчин байж хэлэн араас нь нулимс урсгалаа.  Аав нь сонингоо хажуудаа тавин босч ирээд нуруугаар нь тэврэн

"Бид нарт яагаад хэлээгүй юм бэ? " хэмээн нурууг нь илэв. 

Ганцаараа удаан шаналсан түүнд эцэг эхийнх нь халамж ихээр нөлөөлөн дотроо уудлах мэт цурхиран уйллаа. 

Оройн хоол бэлэн болж ширээнд Тэхёний хоёр дүү болон эцэг эх нь суулаа.  Мөн бяцхан Тэжон ч байх аж.  Охин дүү нь бяцханааг хооллох бөгөөд эрхлүүлэх үгс завсар зайгүй унагаана. 

"Тэхён ах шиг том хамартай юм аа" эрэгтэй дүүгийнхээ үгэнд Тэхён инээвхийлээд хэдэн жил идээгүй ээжийнхээ гарын хоолыг халбагадав. 

"Их том нүдтэй юм аа?  Ээж нь царайлаг байсан уу? "Охин дүүгийнх нь асуултанд хүн бүр дуугаа хурааж ээж нь нудрана.  Тэхён будаагаа арай хийн залгиад

"Тийм ээ,  ү-үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн" гээд доош харав.  Тэгээд яриагаа үргэлжлүүлэн

"Юу л даа,  ээжээ ааваа?  Энэ их хэцүү гуйлт байж болох ч"  хар үстийг уруулаа хазлан доош харахад аав нь

"Юу юм миний хүү гуй гуй! " гэлээ.  Ээж нь ч мөн нэмэрлэн

"Тийм шүү,  бид ямар ч үед чамдаа тусална" гээд зулайг нь үнэрлэв. 

"Би залуу байгаа дээрээ ажил хийх гэсэн юм л даа... Мэдээж хүүхэд харах хүн байх-" түүний яриаг ээж нь таслан

"Харалгүй яахав,  ээж нь харъя.  Ганц ачийгаа харна шүү харин ч нэг" гэв. 

"Баярлалаа,  би сар болгон ирж байна аа" Тэхён талахрсан сэтгэлээ илэрхийлээд хүүгээ өвөр дээрээ аван хооллов. 

Маргааш нь өдрийн 13цагийн хот хоорондын метрогоор Тэхён Сөүл рүү буцсан юм.

---6 жилийн дараа. 

"Ааваа миний зургийн цомог дээрх царай нь харагддаггүй ах хэн юм бэ? " хүүгийнхээ орж ирсэн дариуд асуусан асуултанд хар үст инээвхийлээд чихэнд нь

"Эмээ өвөөдөө хэлж болохгүй шүү,  миний хүүг төрүүлсэн хүн байгаа юм? " гэв. 

"Тэгвэл тэр хүн бас Утопиагийнх уу? " Тэжон дахин асуулт тавихад Тэхён

"Тийм ээ, одоо дахиж асуулт асуухгүй шүү! " гээд аав ээж хоёрынхоо арөө рүү оров. 

Өнөөдөр түүний Дэгүд ирэх ёстой өдөр болохоор тэрээр ийн иржээ. Бүгд оройг хөгжилтэй өнгөрүүлэн эцэст нь байшин гэрлээ унтарааж гүн нойрондоо дугжирав...

"ААВАА БИ ХИЧЭЭЛДЭЭ ЯВЛАА ШҮҮ!!! " Тэжон байшингаар нэг орилоод үүд рүү очин гутлаа өмсөн гарах гэтэл Тэхён

"За аав нь гаргаж өгье" хэмээн таавчикаа углав. 

"Та тэгвэл гүйцээд ирээрэй" бяцхан хүү түрүүлэн гарч гүйгээд чимээгүй болчих нь тэр.

Хүүг хашааны гадаа гарахад өөдөөс нь гуч эргэм насны залуу ширтэн зогсож байснаа ам нээн

"Чамайг Жонтэ гэдэг үү? " гэхэд хүү хамраа маажаад туулайн шүд гарган инээснээ

"Хаха та солиод байна аа!  Намайг Тэжон гэдэг.  Та харин хэн бэ?  Арай Утопиан хүн биш юм бээз? " хэмээн асуухтай зэрэгцэн Тэхён гарч ирлээ. Хар үст урдаа зогсож буй залууг харан хувхай цайн гацаж орхив. 

"Ж-жонгүг"

|аххх би өмнөх партын войтыг хараад догдлоод ап хийчлээ. Тэрний өмнөх парт нээрээ уйлмаар юмаа 30воыт?????

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now