Project: A

1.5K 195 2
                                    

Жонгүг өнөөдөр хотын иргэдтэй хийх уулзалттай тул хот руу явж цэнхэр үст байшиндаа үлджээ. Гуравхан сарын өмнө засвар хийж дууссан тул одоо ч шинэхэн будагны үнэр хамар цоргиох аж. 

Тэхёны үс нь жилийн турш огт засуулаагүй тул боохоор хэмжээний урт болжээ. Төрөлхийн долгионтой үстэй нь түүнийг солиотой халуухан харагдуулж байсныг нуугаад яахав.  Тэрээр Жонгүгийн дуртай үхрийн маш,  гахайн шийртэй шарж тавиад,  унтлаганыхаа өрөө рүү оров.  Цонхыг нь жаахан онгойлгож,  хөшгийг хаахад бүрэнхий агаад голын хоржигнох чимээ сонсогдох нь гайхалтай уярам. 

Тэгээд өглөө өмссөн сул цагаан пудволк,  хар өмдөө тайлаад, дахин сулавтар цагаан пудволк,  хар өмд углав.  Надад ялгаа үл олдох ч түүнд бол өөр бололтой.  Угтаа хар,  тэгээд боровтор,  дундаа шар ногоон,  үзүүрдээ цэнхэр өнгийн үсээ хар боолтоор боогоод үүдрүү явбал яг Жонгүг ирж таарлаа. 

Бор үст орж ирсэн дариудаа л Тэхёнд зүүгдэн ямар сайхан үнэр үнэртэж байгааг хэлэх аж.  Цэнхэр үст хайртыгаа өргөж явсаар гал тогоонд орж ирвэл Жонгүг мах хараад л шууд дайрах нь тэр. 

"Амьдралдаа юм юм үзэх гэж" Тэхён ийн хэлээд тагнаагаа таштал Жонгүг амаараа дүүрэн мах чихсэн байдалтай яасныг нь асуув.

"Мах иддэг туулай хараад л,  би ч их юм үзэж байна аа" гээд махнаасаа авч үмхлээ. 

Тэд хооллож дуусаад давхралдан суугаад Жонгүгийн өнөөх айхтар том дэлгэцээр кино үзэхээр зэхэв.  Кино эд дундаа орж хосуудын уруул нийлэхэд Жонгүг нүдээ таглаад

"Хэрэгжүүлэхээр зүгээр л байдаг юм байж,  харахаар ямар ичмээр юм бэ? " гээд Тэхёны энгэр шигдэв.  Цэнхэр үст шоолмор аядаад бяцхан туулайгаа өргөн унтлаганыхаа өрөөнд орж ирлээ. 

|гялз оруулаад дуусгачихдаг ч юм уу?

•Utopia•||Taekook\Completed\Where stories live. Discover now