~Хөтөлц!!!~
Жимин ах өрөөнөөс минь намайг дуудахад би хөлсөө арчсаар гарлаа. Би бага зэрэг бэлтгэл хийж байсан юм лдаа.
Намайг гарахад хамтлагийн гишүүд маань бүгд зочины өрөөнд буйдан дээр суужээ. Мэдээж би тэдний юу ярихыг маш сайн ойлгож байсан юм. Тиймдээ ч чимээгүйхэн Жимин ахын хажууд суугаад Тэхён ах руу хальт харвал тэр над руу огт харсангүй. Тэхён ахыг өмнө нь ийм байхыг харж байгаагүй болоод ч тэрүү зүрх минь дэндүү ихээр өвдөж байсан юм.
"Бүхэл бүтэн гурван долоо хоног өнгөрчихөөд байхад яагаад одоо болтол та хоёр эвлэрээгүй байгаа юм??"
Гэнэт ширүүн асуусан Намжүүн ахын асуулт намайг бага зэрэг айлгаж байлаа.
Дараагаар нь Жин ах "Жонгүг одоо хоорондоо ярилцацгаая юу болсон юм? Яагаад тэгж их уурласан юм?"
Би юу гэж хариулах ёстой юм бэ? Миний нууцыг өөр хүн мэдээсэй гэж би хүсэхгүй байна.
Би чимээгүйхэн доош харан суулаа. Жимин ах чимээгүй байдлыг эвдэн "Бид заавал ингэж асууж шалгааж зовоох хэрэггүйшдээ. Бид өөр байдлаар шийдэж болно" гэв.
Би үнэхээр түүнд баярлаж байлаа. Худлаа зүйл зохиож хэлэх шаардлагагүй болсонд.
"Тэгээд яаж???" Хэмээн Юнги ахыг залхуутайн аргагүй асуухад Жимин ах миний хажуунаас босоод Тэхён ахын гарнаас татсаар миний хажууд суулгалаа.
"Хөтөлц!"
Бид бүгд Жимин ах руу гайхан харвал Жимин дахиад л хөтөлц гэж шаардав.
"Жимин чи юуга-"
"ДУУГАЙ ХӨТӨЛЦ КИМ ТЭХЁН!!!"
Жимин ахын чанга дуунд бүгд цочих бөгөөд Тэхён ах намайг зөөлөн цагаан гараараа шууд л хөтлөөд авах нь тэр.
Гайхалтай миний дотор өнөөх мянга мянга эрвээхэй нь нисэлдээд байх шиг байна. Бурхан минь миний зүрх.
Би үнэхээр сандарч сандарсандаа гар минь хөлөрч байгааг мэдэрч байв. Магадгүй энэ өнөөх догдлол гэгч нь байх.
Жимин ах хаанаас ч юм урт уяа гаргаж ирээд өнөөх хөтөлцсөн гарыг минь холбон уяад "Тэгэхээр эвлэрэхээс нааш наад гараа тавих талаар санасаны ч хэрэггүй шүү! Бас эвлэрсэнээ бидэнд баталж харуулаарай. Тэгэхээр амжилт хөвгүүдээ.....за бүгд өрөө өрөөндөө орцгооё Тэхён, Жонгүг хоёроос бусад нь"
Түүний санааг бүгд дэмжиж байгаад итгэхгүйнээ.
Би Жимин ах руу гайхан харвал тэр над руу нүдээ ирмэж байсан юм. Тэр өөрийгөө сайхан санаа олсон гэж бодоод байгаа юм байхдаа. Галзуурчихаж...
"Байзаарай нойл орох шаардлага гарвал" гэж Тэхён ахыг асуувал Жимин ах инээсээр "Цугтаа л орох болждээ....эсвэл хурдан эвлэрээд наад хүлээсээ тайлж болно" гээд өрөөрүүгээ ороход Жин ах бид хоёрыг харсаар өнөөх аймшигт инээдээрэй инээн "Амжилт" гэв.
Бусад маань ч биднийг шоолсоор өрөө өрөөндөө орлоо.
Гайхалтай одоо хоёулахнаа....
ВЫ ЧИТАЕТЕ
Hyung! Please love me || Taekook || Дууссан
ФанфикАхаа! Намайг хайрлаач..... Эргэлт буцалтгүй надад дурлаач Peachkthh♡