~Баяртай~
Өрөө үнэхээр чимээ аниргүй байх агаад ханын цагны чаг чаг дуугарах нь л сонсогдож байв. Ойролцоогоор 30 минут өнгөрсөн ч одоо болтол бид хоёр хоорондоо юу ч дуугарсангүй.
Би түүнтэй ярилцахыг хүссэн ч хацар маань яг л дэлбэрэх гэж буй чинжүү шиг улайж байсан учир түүн рүү огтхон ч харсангүй. Түүний ямар царай гаргаж яаж байгааг таах гэж дотороо мянга мянган таамаг дэвшүүлж байлаа.
"Жонгүг"
Эцэст нь тэр миний нэрийг дуудав. Баярласан ч түүнээсээ илүү гонсойх мэдрэмж төрөх ажээ. Тэр үргэлж намайг Күүкий гэж өхөөрдөн дууддаг байж билээ. Тэхён ахаас бүтэн нэрээ сонсоогүй үнэхээр уджээ. Үнэхээр хөндий бас хүйтэн.
Би бага зэрэг авиа гаргахад Тэхён ах хөтөлцсөн гар луугаа ширтэж байсан нь мэдрэгдсэн юм.
"Жонгүг намайг үнэхээр уучлаарай. Үргэлж зөвшөөрөлгүй хүрдэг байсанд. Би бодсон л доо энэ талаар. Үнэхээр чиний зөв. Бид яг л нөгөө...ойлгож байгаа биздээ ижил хүйстэнүүд шиг харагддаг байсан байж. Арми нар үүнд дуртай байсан болохоор л үүнийг байнга хийдэг байж.... Бас чамайг тэднийг жигшдэг гэж мэдсэнгүй....би дахиж чамд хүрэхгүй болохоор одоо эвлэрчихэд л болно биздээ. Жонгүг би нөхөрлөлөө алдмааргүй байна. Чи миний төрсөн дүү шиг минь л хүн"
Ингэж болохгүй юмсан. Би түүнийг хүрэхэд үнэхээр дуртай юмсан. Үргэлж хайртай гэж хэлдэг нялуун үгсэд жаргалтай болдог юмсан. Би ижил хүйстэнүүдийг жигшдэггүй тэдний нэг юмсан. Бас би таны дүү биш хайр байхыг хүссэн юмсан.
Би түүнрүү харахгүй байсанд тэр маш уртаар санаа алдлаа. Би эргэж харахаас айж байсан юм. Магадгүй энэ улаан хацарнаас болсон байх лдаа. Тэр намайг гадарлчихаж магадгүй шүү дээ.
"Эсвэл чи намайг тэгж ихээр үзэн ядаад байвал би маргааш хувийн байшин руугаа явчихаж болноо. Дормд цугтаа байвал хэцүү байна уу? .......би маргааш нүүчихнээ. Тэгээд чи тухтай байж болно. Би гэрээсээ бэлтгэл дээр очиж болох юм байна" тэр ийн хэлээд гэнэт гараа харан "энийг авсан дээр бололтой чамд хэцүү байх шиг байна.....тэгээд....баяртай.." гээд өнөөх уяаг тайлан гараа авлаа.
Бурхан минь би яагаад эргэж хараад хэлчихэж чадахгүй байгаа юм бэ? Тэр надаас явах нь.....
VOCÊ ESTÁ LENDO
Hyung! Please love me || Taekook || Дууссан
FanficАхаа! Намайг хайрлаач..... Эргэлт буцалтгүй надад дурлаач Peachkthh♡