TH~20

3.4K 360 9
                                    

~Мэдрэмж~

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

~Мэдрэмж~

"Жонгүг бид ярилцах хэрэгтэй байна"

"Ахаа бидэнд ярилцах хэрэг байхгүй шүү дээ"

Жонгүгийг би хэр удаан уйлсаныг мэдэхгүй ч асар их гуниг түүнээс мэдрэв. Түүний үзэсгэлэнтэй нүд гандаж хатсан цэцэг шиг л үзэгдэх аж.

Тэгж их цөхөрч туйлдаа хүртэл гомдсон нь энэ байсан юм.

Магадгүй ингээд ч болтугай түүнээс холдох хэрэгтэй байх.

Ингээд ч болтугай ирээдүйгээ аврах хэрэгтэй биздээ.

"Ойлголоо өрөөндөө ордоо"

Би түүний гарыг зөөлөн тавьхад түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг олж харав. Тэгээд тэр санаа алдсаар цааш харан явлаа.

Надаас илүү чамайг инээмсэглүүлэх хүн олдох байх. Тэр хүртэл жаахан л тэвчих хэрэгтэй шүү.

Өрөөндөө ороход Жимин миний орон дээр сууж байх агаад намайг хараад шууд л хүрч ирэн цохьчих нь тэр. Анх удаа л би түүнд цохиулж байна.

"Намжүүн ахаас бүгдийг сонссон. Чамайг хараал идэг"

Би түүнд цохиулсандаа инээмсэглэв. Яг л надад энэ хэрэгтэй байсан мэт. Яг л ээж шиг минь үглэх найз асар ихээр хэрэгтэй байсан мэт.

~~~~

Удахгүй аялан тоглолтууд маань эхлэх тул бид хэсэг амрах бөгөөд энэ хугацаанд би өрөөндөө бүгхээс өөр зүйл хийсэнгүй гарвал ах нарын намайг буруутгах харц, Жонгүгийн гомдсон харц, Жиминий ууртай харцнуудаас асар ихээр айж байсан юм.

Гэхдээ үүний хажуугаар би түүнийг яагаад ч юм санах ажээ.

Ахаа, ахаа гээд дэгдээд хүрээд ирэхийг нь хүлээгээд байх юм.

Гоё үгтэй зурвас, халамж тавьсан инээмсэглэлийг нь хармаар санагдаад байх юм.

Гэхдээ би өөрийгөө хорих хэрэгтэй....жаахан л тэвчиж чадвал түүнийг удахгүй мартаж бүх зүйл буцаад хэвэндээ орно гэж итгэж байсан юм.

Өдөр болж байгаа ч би орондоо орон доош харан хэвтлээ. Тэгээд гэнэт өмнө нь хэр барагын урсдаггүй нулимс маань хачин ихээр ялгарч амьсгаа минь давхцан хамар битүүрч эхлэв. Амнаасаа дуу гаргахгүйг хичээсэн ч өөрийн эрхгүй эхэр татах авиа гарч би хөнжилөө дээгүүрээ бүтээхээр дэрэндээ нүүрээ наангаа гараа явуулахад хажууд хүн байх шиг санагдан дээш өндийвөл Жонгүг....

"Жонгүг"

Би яагаад ч юм баярласандаа ийн уулга алдахад тэрээр толгой сэгсрээд "Үгүй ээ..золиг минь ах нь байна"

Удалгүй Жонгүг бага багаар сарнин Жин ах болж хувирах нь тэр. Би хий юм харчихаж.

"Тэхёнаа гарч хоолоо ид ах нь хоол хийчихлээ"

"Үгүй ээ ахаа тэдэнд намайг унтаж байна гээд хэлчих"

"Тэд байхгүй болохоор зүгээр гарч хоолло чи их муу харагдаад байна. Ахых нь санаа зовоод байна Тэхён. Чамайг ийм байхыг харах надад хэцүү байна.....хэнээс ч илүү жаргалтай байдаг хүүхэд ингээд хэвтэж байх ч гэждээ."

Би ахын гунигтай харц руу хараад хөлөө зөөж явсаар түүнтэй цуг ширээний ард суулаа.

"Ахаа тэд нар хайчсан юм?"

"Жимин Жонгүг хоёр цуг кино үзээд парк орно ч гэлүү гараад явчихсан. Хусог Юнги хоёр гэр лүүгээ харин Намжүүн шинэ зургийн үзэсгэлэн үзэхээр явсан" гээд миний урд хачир тавьхад би инээмсэглэж байв.

Сайн байгаа байхнээ Жонгүг...

"Тэхён.....чи Жонгүгт хайртай биздээ"

Би зүгээр л мөрөө хавьчлаа. Би өөрийгөө түүнд хайртай эсэхээ ч мэдэхгүй байхад.

"Хайрыг үгүйсгэх тусам асар ихээр өвдөж бага багаар өөрийгөө болон түүнийгээ алдаж эхэлдэг юм"

Энэ удаад би түүнрүү харлаа.

Удалгүй тэр гартаа байх халбагаа тавиад миний нүд рүү харав.

"Өөрийгөө хүлээн зөвшөөрөөд мэдрэмжээ дага....тэр үед Жонгүгт асар ихээр хайртай байх юм бол бид чамайг юу ч хийсэн зөвшөөрч дэмжих болно Тэхён.. гэхдээ тэгээд ч чамд хайртай биш юм шиг мэдрэгдэж байвал түүнийг мартдаа"

"Тиймээ Тэхён"

Намжүүн ах үүдэнд зогсох бөгөөд тэр нааш ирэн урд минь зогсоод "Мэдрэмжээ нэг сонсоод үз...тэр үед гаргасан шийдвэрийг чинь бид бүгд дэмжих болно. Амлаж байна" гээд гараараа мөрөн дээр минь зөөлөн цохьлоо.

Hyung! Please love me || Taekook || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora