Jk~16

3K 333 8
                                    

~Ёнтан~

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

~Ёнтан~

"Ёнтан~ааа"

Гэсээр Тэхёнийг дуудахад Тан цаад өрөөнөөс цомцогонсоор хүрч ирэв.

"Жонгүгаа өнөөдөртөө түр Ёнтаныг хараад өгөөч. Би гэртээ оччихоод ирье.........Болох уу?"

"Тэгэлгүй яахав. Би харж байя та сайн яваад ирдээ. Бас ах нар ч харж өгөх байлгүй" хэмээн Жонгүгийг инээхэд Тэхён түүний хацар дээр үнсээд гарахдаа эргэж харан "Түүнийг жоохон байж байгаад хооллоод усанд оруулчихаарай. Чадвал салхилуулвал ч.......зза баяртай" гэсээр Тэхён гарч одлоо.

Харин Жонгүгийн нүүрэн дээрх инээмсэглэл хормын дотор замхран өвөр дээрээ суух Ёнтаныг газар тавиад муухай харах аж.

"Хөөе жаалаа Тэхён ах надтай үерхдэг тэгэхээр аль болох түүнээс хол байх хэрэгтэй шүү" гэхэд Ёнтан түүнрүү архирах мэт муухай харах аж.

Жонгүг нүдээ эргэлдүүлээд түүнийг тэвэрэн Жиминий өрөө рүү оров.

Жимин гайхан тэр хоёр луу харахад Жонгүг залхсан байртай Ёнтаныг тэврүүлээд "Наадхандаа жоохон байж байгаад хоолыг нь өгөөд усанд оруулчихаарай" гэхэд Жимин Ёнтаныг тэвэрч аван,

"Юу вэ?? Тэхён яасан юм??"

"Тэхён ах гэрээс нь дуудсан гээд явчихсан"

Жимин толгой дохин санаа алдаад

"Бурхан минь Жонгүг чи яагаад түүнд дургүй байдаг юм бэ? Тэр эгдүүтэй биш гэж үү"

"Яагаад гэвэл наад хар нүүрс чинь надаас илүү цагийг Тэхён ахтай өнгөрүүлдэг шүү дээ. Та түүний царайг анзаардаггүй хэрэг үү?? Тэр Тэхён ахтай байх үедээ яг л ах чинь минийх гэж байгаа юм шиг хардаг"

Үүнийг сонссон Жимин инээд алдан толгой сэгсрэв.

"Жонгүгаа чамайг нохойтой хүртэл хардах ийм их хартай гэж бодсонгүй наадах чинь өвчин шүү"

Жимин шогшорч Жонгүг муухай харсаар өрөөнөөс нь гарлаа.

~~~~~

Орой Тэхёнийг ирэхэд Жонгүг Ёнтантай тоглох бөгөөд Тэхён инээмсэглэн тэдэн дээр очих аж. Тэгээд Жонгүгийн хацар дээр үнсэн "Өдөржингөө Ёнтаныг хараад ядраагүй биздээ" гэхэд Жонгүг толгойгоо сэгсрэн инээх аж.

Тэднийг холоос харж байсан Жиминий доод зовхи таталдан

"Бурхан минь би өдөржингөө Ёнтаныг харж усанд оруулж хоолыг нь өгж салхилуулсан. Жонгүг биш би зөндөө ядарсан. Гайхалтай Жонгүгт оскар өг" гэж үгэлж гомдоллоход Шюга Жин хоёр ард нь инээд алдах аж.

 Гайхалтай Жонгүгт оскар өг" гэж үгэлж гомдоллоход Шюга Жин хоёр ард нь инээд алдах аж

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.
Hyung! Please love me || Taekook || ДууссанOnde histórias criam vida. Descubra agora