Хаалганы савагдах дуу чимээгүй анирыг зүсэхэд би одоо л түүний араас эргэн харлаа. Тэр аль хэдийн өрөөндөө орчихжээ.Би хэсэг буйдан дээр сууж байтал ах нар нэлээн өлссөн бололтой гарч ирцгээв. Тэгээд тэд намайг харан хурдхан шиг хажууд ирээд инээмсэглэн "За эвлэрчихвүү" гэх бөгөөд удалгүй уулга алдан асуух аж.
"Жонгүг чи уйлаад байгаа юмуу?"
Тэд ийн хэлээд надад ойртоход одоо л урссан нулимсаа анзааран гараараа шувтраад өрөөндөө орж хаалгаа түгжлээ. Удалгүй Жимин ах хаалга нүдэх бөгөөд би огтхон ч онгойлгосонгүй.
Би үргэлж хулчгар новш байсан одоо ч тийм бололтой. Өөрийгөө үзэн ядаж байна. Эцэст нь би л өөрөө түүнийг түлхэж орхилоо шүү дээ.
Тэгээд орон дээрээ гараад дэрээ урдаа бариад уйлж эхлэв.
Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол бүх зүйл буруугаар эргэсэн тэр үерүү буцах юмсан. Би үнэхээр тэнэг юмаа. Яаж ахдаа дурладаг байнаа. Тэнэг Жонгүг...
~~~~~
Өглөө шөнөжингөө уйлсаны үр дүнд үүссэн аймшигтай хавдсан нүдээ нээж ядан босоод шүршүүрт орлоо. Тэгээд хувцасаа өмсөн өрөөнөөсөө гарч зочины өрөөрүү орох үед Тэхён ахын хоолой сонсогдох ажээ. Байсан газраа түр зогсон тэдний яриаг чагнив.
"Тэхён чи зүгээр л тэр хараал идсэн уучлалтын гуйгаад л асуудлыг хүндрүүлэхгүй байх ёстой байсан. Бүр дормноос хүртэл явах дээрээ тулж дээ. СОНС!!! Жонгүг биднээс дүү бид түүнийг бага ч гэсэн хүндэтгэж хайрлах хэрэгтэй ойлгож байна уу? Тэр алдаа гаргаж болно"
"Ахаа би түүнээс уучлалт гуйсаншдээ. Тэр над руу харахыг ч хүсэхгүй болтлоо жигшиж байхад би түүнд жигшигдээд хараал идсэн энэ байшинд байгаад байх хэрэг үү??"
"ТЭХЁН ЧИ ЭНЭ АСУУДЛЫГ УЛАМ ДЭВЭРГЭЭД БАЙНА. ТЭР ЧАМАЙГ ЖИГШДЭГ БОЛ ӨЧИГДӨР ЯАГААД УЙЛААД СУУЖ БАЙСАН ЮМ?"
"Тэр уйлсан гэжүү?"
"Тиймээ золиг минь тэр ганцаараа уйлаад сууж байсан"
"Юутай ч би дараагийн MV ийн зураг авалт хүртэл дормд ирэхгүй"
"КИМ ТЭХЁН ЗОГС ГЭЖ БАЙНА. ЗОГС!!!"
Эцэст нь Шюга ах Тэхён хоёрын хэрүүл Тэхён ах хаалга савж гарсанаар өндөрлөв. Би хөлөө зөөж ядан зочины өрөөрүү шагайвал тэд бүгд буйдан дээр сууж байсан юм.
Намжүүн ах буйдан налж унаад уртаас урт санаа алдав.
"Бид хэзээ тарах бол???"
Жин ахын аймшигтай үг намайг алгадаад авах шиг л болох нь тэр...
ВЫ ЧИТАЕТЕ
Hyung! Please love me || Taekook || Дууссан
ФанфикАхаа! Намайг хайрлаач..... Эргэлт буцалтгүй надад дурлаач Peachkthh♡