~💜~
Бараг 2 сар өнгөрч ахыг аль болох өөртөө татахыг хичээсэн ч ах надаас улам хөндийрнүү гэхээс дотносож чадсангүй тиймээс би бүр илүү дор зүйл болохоос өмнө өнөөдөр сүүлчийн удаа гэж шивнээд уртаас урт гүнзгий амьсгаа авсаар яг л өдөр болгон хийдэг шигээ жүүс барьсаар түүний өрөө рүү алхлаа. Хаягдах болгондоо сэтгэл өвдөж, харах болгондоо хоолой зангирч, муухай аашлах болгонд нь зүрх минь тасарч байсан юм. Удаан байж тэсэхгүйгээ мэдсэн болохоор ингээд бүхнийг эцэслэх хэрэгтэй юм шиг байна. Өвдөх тусам улам хэцүү болж арми нарын хайртай Жон Жонгүг үгүй болчих юм шиг.
Тэрээр зураг зуран суух агаад намайг харан дахиад л уу? гэсэн харцаар харав.
Одоо яаая гэхэв дахиад л би байна.
Би гаран дахь жүүсээ хажуу ширээн дээр нь тавиад түүний зураг руу ширтлээ.
"Ахаа болзоцгооё"
Өөрөөсөө баймгүй их зоригоор аль болох гацахгүйг хичээсээр би түүнээс асуув. Хэд дэхь удаагаа ингэж асууснаа мэдэхгүй юм.
Тэр над руу нэг гайхан харсанаа толгойгоо сэгсрэх аж.
Би санаа алдан "За за тэгвэл ингээд болъё доо дахиж би таны араас гүйхгүй бас дахиж гуйхгүй болохоор одооноос та дахиж зовохгүйн бололтой. Бүх хугацаанд зовоож байсанд уучлаарай. Бүх зүйлийн өмнөөс уучлалт гуйж байна."
"Чи намайг сүрдүүлээд байгаа юм уу?"
"Үгүй ээ зүгээр л маргаашнаас зүгээр л нэг хамтлагт цуг байдаг хүмүүс болцгооё.....ах дүү ч биш..." гэж хэлээд бөхийгөөд гарахдаа эргэн нэг харвал тэр над руу хялам ч хийсэнгүй.
Гайхалтай сүүлийн арга бүтэлгүйтлээ. Бүх юм дуусчихвуу?
Үнэхээр ингээд л дуусчихсан уу?
Магадгүй би арай өөр зүйл хүлээж байсан юмсан. Үгүй байж....
Тиймээ Юнги ахын хэлдэг үнэн байж. Бүр илүү өвдөхөөсөө өмнө болих байсан юм.
~~~~~~~
"АХ НАРАА ТУСЛААРАЙ!!!"
Зочины өрөөнөөс Жимин ийн орилход хажуу өрөөнд сууж байсан Юнги Намжүүн хоёр зочины өрөө лүү яарсаар очив.
Тэднийг очиход Жонгүг хэт их ууснаас болж ухаанаа алдсан байх агаад Жимин түүнийг босгох гэж үйл тамаа цайх аж.
"Бурхан минь юу болоо вэ?"
Цаа талаас Хусог уулга алдах бол Тэхён хажууд нь чимээгүй эргэн тойрныг харж байв.
"Харахгүй байна гэжүү? Жонгүг бүхэл бүтэн 6 шил сөжүг ганцаараа ямар ч даруулагагүй гударчихаж"
Жимин бухимдсаар ширээн дээр байх шил рүү заан түүнийг босгохыг хичээх агаад Жонгүгт ямар ч ухаан байсангүй.
"Жонгүг ухаан ороочдээ.....юугаа хийгээд байгаа юм бээ!!! Туслаачдээ" Жимин бухимдаж Намжүүн эв хавгүй явж очин цуг босгохыг хичээх ажээ.
"Би лав туслахгүй шүү"
Юнги ийн хэлээд буйдан дээр сулбайн унахад Хусог шогширч Тэхён зүгээр л харж зогсоно.
Гэнэт Жонгүг ухаан орсон бололтой дайвалзаж ядан босож зогсоод сүүмийсэн нүдээрээ эргэн тойрноо харав.
"Хөөх ах нал байнашд. Миний хайлтай ах нал. Ах налаа дүү нь өнөөдөл энэ тэнэгт" гэсээр Тэхён руу хуруугаа заав. "33 дахь удаа хаягдчихлаа. Одоо бүх юм дууссөөн...ёстой нэг" гэж хэлээд усан нүдэлхэд бүгд түүнийг чимээгүй ажиглана.
"Динэг Тэхён хүн хайлтай гээд байхад тоохгүй байх юм. Динэг бүгэс......хүүхэд хүүхэд гээд байсан тэр хөөлхөн хүүхэд чинь урд чинь байна. Хөөлл динэгээ. Би хөөлхөн туулай шиг биш байна гэжүү динэгээ!!! Ами нар бүгд намайг туулай шиг гэдэг юм жаюу??!! Надтай үерхэх тийм муухай юм уу? Аааш энэ нулимсыг халаа. Танаас болж урсагсан нулимс юун тэр гол горхи цаашаа далай тэнгэсээс ч их мэдүү. Динэг....... дэндүү цалайлаг новш"
"Хөөе би илүү царайлаг" Жин инээсээр ийн хэлэхэд бүгд түүн рүү хачин харцгаах нь тэр. Үнэндээ Жонгүг хэнээс ч илүү өрөвдөлтэй харагдаж байлаа. Хэн нэгнээс болж хэзээ ч ингэж зовж үзээгүй дүүгээ харсан ах нар нь хүртэл зүрх өвтгөм байсан юм.
Тэхён газар сөгдөн уйлах Жонгүгийг харж хэсэг зогсоод чимээгүйхэн дээш босгож улайсан нүүрээр нь гараа явуулж нулимсийг нь арчив.
"Тэгцгээе!!!.....Үерхэцгээе........ Хоёулаа үерхэе Жон Жонгүг"
ŞİMDİ OKUDUĞUN
Hyung! Please love me || Taekook || Дууссан
Hayran KurguАхаа! Намайг хайрлаач..... Эргэлт буцалтгүй надад дурлаач Peachkthh♡