Jk~6

2.8K 362 3
                                    

~Тэврэлт~

Хэрвээ хүн зүрхээ захирч чаддаг байсан бол...яах байсан бол?

Намжүүн ах миний нулимсыг хуруугаараа зөөлөн арчихад Жин ах болон бусад ах нар тэврэлтээ салгалаа.

Зүгээр л би тэдэнд бүх үнэнээ хэлчихсэн юм...

Дотор байсан аварга том чулуу хаашаа ч юм хуй салхинд хийсэн одож цэцэг ургаж буй тийм л сайхан мэдрэмж.

Эцэст нь айдас минь биелэлээ олоогүйд асар ихээр баярлаж байсан юм. Тэд бүгд эерэгээр хүлээж авсанд...

Би өөрийгөө баглан гарахад бэлдэж байхад Жимин ах намайг тэврэн инээмсэглэв. Надад тэр байгаа нь ямар сайн хэрэг вэ? Тэр магадгүй дэлхий дээрх хамгийн сайн ах байх.

Гадуур ганцаараа хүмүүс дунд явж байгаадаа, менержердээ хэлэлгүй гарч байгаадаа огтхон ч айж санаа зовсонгүй гагцхүү энэ инээмсэглэлээ хорьж чадахгүй байгаад санаа зовно.

Би бараг солонгосын хамгийн тансаг гэгддэг хотхоны өмнө зогсох бөгөөд би ч гэсэн энд хувийн байраа авсанаа санав.

Намайг авсаны дараахан Тэхён ах хажуу талын байшинд байр худалдаж авч билээ. Тэр үед би үнэхээр их догдолсоноо санаж байна.

Би инээмсэглэн маскаа тайлж 13-р давхарт гарч ирэв. Тэгээд зөөлөн алхсаар том модон хаалганы өмнө ирэн хэсэг эргэлзэж байгаад кодын хийж дотогш орлоо. Хамтлаг дундаасаа би ганцаараа л түүний гэрийн кодыг мэддэг хүн байсан юм.Тэр манай гэртэй ойрхон болохоор хүссэн үедээ манайд орж болно гээд кодоо хэлж өгсөн юм л даа.

Тэр байдгаасаа дэндүү царайлаг харагдаж, хамар шүргэж байгаа үсээ хөвсийлгөн, нүдний урдуур орох хэсгийг нь чихнийхээ хойгуураа хөнгөхөн тогтоосон байх бөгөөд намайг орж ирэхэд зурагтнаасаа харцаа салгаж амандаа хийх гэж байсан шарсан төмсөө доош буулгалаа.

Тэр байдгаасаа дэндүү царайлаг харагдаж, хамар шүргэж байгаа үсээ хөвсийлгөн, нүдний урдуур орох хэсгийг нь чихнийхээ хойгуураа хөнгөхөн тогтоосон байх бөгөөд намайг орж ирэхэд зурагтнаасаа харцаа салгаж амандаа хийх гэж байсан шарсан төмсөө доош ...

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.

"Жонгүг энд юу хийж байгаа юм?"

Тэр бага зэрэг хөмсгөө өргөн асуувал би түүний гоо сайханд хэт сатааран ирсэн төлөвлөгөөгөө ч мартаж орхих нь тэр...

Дахиад л сандрал минь ихсэн гар минь салганаж түүнрүү харж чадсангүй. Бурхан минь Жонгүг чи яагаад ийм ичимхий юм бэ?? Ухаан орж үз.

Тэрний хөмсөг бага багаар зангирч байгааг би анзааран байдлыг нураахгүйн тулд тархи минь ажиллаагүй ч бие минь аль хэдийн хөдөлж Тэхён ахын бие надад мэдрэгдэв.

Эцэст нь би түүнийг тэвэрсэн юм. Дэндүү үзэсгэлэнтэй түүнийг алдчихвий гэсэн шиг чангаас чанга тэвэрч байв. Энэ удаад би дахин хайртайгаа мэдрэх шиг. Зүрх минь асар хурдан цохилж нулимс минь урсана. Үнэхээр уйланхай болчихож.

Удалгүй Тэхён ах намайг зөрүүлэн тэвэрлээ...

Hyung! Please love me || Taekook || ДууссанDove le storie prendono vita. Scoprilo ora