Өглөө босоход хажууд минь хэн нэгэн байгааг мэдрэв. Энэ чинь юу билээ? хэмээн бодоод шууд л нойр минь хаа нэгтээ одож, бушуухан боссон юм. Гэтэл хажууд Бэкхён хошуугаа цорвойлгон унтаж байлаа.
Тийм шүү дээ. Өчигдөр юу болсон билээ дээ, бурхан минь.
Болсон зүйлсийг санасан тул санаа амран буцаад хэвтлээ. Бэкхёний хошуу одоо ч цорвойсон байх тул нилээн эгдүүтэй харагдана.
Арим: Яаж яваад ийм эгдүүтэй байдаг байна?
Би ууг нь өөр өөртөө л ингэж хэлсэн юм. Гэтэл Бэкхён гэнэт л хөдлөн намайг тэврээд
-Бён Бэкхён болохоор л гэсэн юм
.
Үнэндээ тэр хэлсэн зүйлийг минь сонсчихсог гэдэг л хамгийн ичгэвтэр зүйл байна.
-Хөөе, тавь л даа. Бүтэж үхэх нь.
-Үгүй ээ, би ингэж хэвтэхийг хүсдэг байсан юм. Нэг гэмгүй, цайлган хүний хүслийг биелүүлж байна аа гэж бодоод дуугүй хэвтэж бай.
Бурхан минь тэр яахаараа ийм байдаг байна аа? Гэхдээ яахав та нарт гэж хэлэхэд Бэкхёнд тэврүүлээд хэвтэх дэндүү тухтай юм байна.
-Бэкхён аа, миний хүү босоорой.
ЮУ ВЭ? Тийм шдээ. Бэкхёны аав гэх хүн энд байгаа шүү дээ. Би түүнийг түлхэн босож зогсоод нүүр ам, үс, хувцас зэрэгээ янзаллаа. Харин тэр гайхан, одоо ч нойрмог чигтээ сууж байх аж.
Би түүн рүү 'аав чинь' гээд амны хайрцагаараа хэлтэл тэр шоолох мэт инээж байснаа босоод явчихав.
-Бэкхён аа, аав нь гар-. Өө, Арим? Сайн уу? Хэзээ ирсэн юм?
-Сайн байна уу? Ах аа, юу л даа. Одоо явлаа. Баяртай.
Бэкхён: Тэр өчигдөр энд хоносон аав аа.
*Бурхан минь Бён Бэкхён. Би чамайг ёстой нээрээ*
Бэкхёны аав: Тийм үү? Тэгвэл хоол идээд яваарай. Миний хүү, аав нь гарчихаад ирье.
Түүний аав над руу инээх гэж байгаа мэт харснаа Бэкхён руу нүдээ ирмэчихээд гараад явчихлаа. Аймшигтай ичмээр юм.
Би Бэкхён дээ р очоод чихнээс нь хөнгөхөн зулгаан-Яасан гэнэ ээ? Чи муу нэг мөсөн үнэнийг нь хэлэхгүй яагаав? гэсэнд тэр инээн алгаа хавсаран
-Уучлаарай гэсэн юм.
Би түүнийг тавин муухай хараад зогсож байтал тэр хацар дээр минь үнсчихээд гялс гүйн гараад явчихлаа.
Догдлол? Яагаад догдлоод байна? Би түүнд сайн гэж үү? Үгүй шүү дээ, үгүй. Тэр бол миний хамгийн сайн найз.
~~~~~
-Баярлалаа Бэкхён аа. Чи байгаагүй бол яах байсан юм бол доо
Тэр инээмсэглэлээ.
-Зүгээр дээ. Би чиний найз шүү дээ. Иймэрхүү юм байх.
Гэртээ ортол ээж намайг хүлээж байсан мэт шууд л хаа нэгтэйгээс гараад ирлээ.
Ээж: За яасан? Гайгүй биз дээ? Чамд үнэндээ санаа зовсон ч тэр хүү байгаа болохоор гайгүй байлаа.
*Ээж минь дээ. Охиноо юу юу үзэж туулаад ирсэнийг мэдвэл ч*
Арим: Би зүгээрээ. Бас тэр хүү надтай ямар ч холбоогүй болохоор дахиж битгий дурсаарай. За ээж ээ, би амарлаа шүү.
Эцэст нь нэг юм гэртээ ирэх гэж.
~~~~~~
Амралттай байсан тулдаа л тэр новшийн царайг харахгүй тайван байлаа. Гэтэл маргааш хичээл орох байдаг. Одоо яах хэрэгтэй вэ?
-Юу хийж байна даа үзэсгэлэн гоо минь.
Юу вэ? Энэ Бэкхён чинь. Би утасаа шүүрч аваад хариу бичихээр зэхлээ. Бас өөрийн мэдэлгүй л нүүрэндээ инээмсэглэл тодруулчихсан байсан аа анзаарсангүй.
-Юу хийхэв дээ, маргааш хичээл орох нь.
Ингэхэд бид хоёр үерхэж эхлэсэн гэж үү? Үгүй дээ, үгүй. Бид хоёр одоо ч найзууд хэвээрээ гэж бодож байна.
-Би байхад маргааш бол юу ч биш за юу. Би одооноос чамаас нэг ч алхам ходохгүй ээ.
-Тэгвэл ч хичээл чинь нэгмөр дуусч. Би гэрийнхэнд чинь муу нэртэй дууса юм байна л даа. Дуугүй хичээлээ хийж миний нэр хүндийг аврахаа бод.
- :)) За, ууртай багш аа.
Үпп, би яагаад ийм хачин юманд догдлоод байгаа юм бол оо? Галзуурчихжээ, галзуурчихаж.
Hairt unshigchid mini vote darj suraarai😚😚