end of 20

307 27 1
                                    

Суми: Үгүй ээ, би зүгээр чиний шинж тэмдгүүдийг чинь сонсоод ийм эрүүл хүн гэнэт ингэх ёсгүйдээ гэж бодсон юм л даа. Тэгээд яахав чамайг жирэмсэн болсон юм байх гэж бодоод шинжилгээ өгч чадах уу? гэж асуусан юм. Тэгтэл харин үнэхээр хүүхэдтэй болчихжээ.

Тэр намайг шоолох мэт инээгээд байлаа. Харин би бүх анхаарлаа саяны хэлсэн үгэнд хандуулав. Үнэндээ би ийм хурдан жирэмсэн болно гэж бодоогүй шдээ. Ажилладаг болоод жил ч болоогүй байхад жирэмсэн гэхээр чинь.

Арим: Сонин юм аа? Би одоо яах хэрэгтэй вэ?

Суми: Яах байхав дээ, Бэкхён руу залгаач.

Тэр толгой сэгсрэн намайг сандал дээр суулган хажууд минь суулаа. Би ч сандарсан байдалтай арай гэж Бэкхён руу залгасан юм.

-Яасан хайраа?

-Бэкхён аа, би...би..би.

-Яасан бэ? Зүгээр үү? Ямар нэг юм болоогүй биз дээ?

-Бэкхён аа, би жирэмсэн болчихсон гэж байна.

Тэр хэсэг юу ч дуугарсангүй. Надтай л адилхан шоконд орчихсон байх л даа. Үнэндээ бид хоёр ийм хурдан хүүхэдтэй болно гэж ерөөсөө зүүдлээгүй.

-Нээрээ юу Арим аа? Үнэн биз дээ? Би тэгээд шууд аав болчихсон уу? Бас, бас чи ингээд ээж болчихсон биз дээ? Вуаа, би үнэхээр баяртай байна. Би одоо шууд очлоо. ДАРГА АА, БИ ЧӨЛӨӨ АВЧ БОЛОХ УУ? МИНИЙ ЭХНЭР САЯ ТӨРЧИХСӨН, ҮГҮЙ ЭЭ БИШ ЭЭ ЯВЖ БОЛОХ УУ?

Би түүний үйлдэлд инээмсэглэн Суми руу харахад тэр мөн сонссон бололтой толгой сэгсрэн инээж байв.

~~~~~~

Би шөнө юм идмээр санагдаад орноосоо бостол хажууд Бэкхён алга байв. Тэр ууг нь шөнөдөө гэдсэн дээр минь гараа тавиад амаа ангайлгаад унтаж байдаг юм хаачсан юм бол? Цаг одоо 1 цаг болж байна шүү дээ.

Гал тогоо руу орох замд хэсэг буланд гэрэл асчихсан байхаар нь нэлээдгүй цочоод авав. Энэ одоо энд юу хийж байгаа юм бэ?

Арим: Бэкхён аа? Юу хийж байгаа юм?

Бэкхён: Үгүй ээ гэнэт би бодоод. Аав болох үед юу хэрэг болдог бол гээд. Тэгээд ямар ч мэдлэггүй болохоор нь интернетээс хайгаад сууж байна. Чи яасан? Ямар нэг юм идмээр байна уу?

Би толгой дохиход тэр шууд л босож ирээд гал тогоо руу надтай хамт явсан юм. Хордлого өгдөг үе дуусчихсан болохоор тэгж байгаад л ийм тийм юм идмээр санагддаг болчихсон. Тэгээд л Бэкхён бид гурав чинь шөнө байсан ч хамаагүй идээд суудаг болсон юм даа.
Бэкхён : Хайраа эр хүний гэргий жирэмсэн болохоор дагаад гэдэс нь томроод байдаг гэсэн миний Abs бараг арилханээ

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 17, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MindWhere stories live. Discover now