Тэр өдрөөс хэдэн хоног өнгөрөөд буй билээ. Өнөөдөр бол Баасан гариг. Харин маргааш бид давхар болзоотой.
Өнөөдөр намайг Бэкхён ирж авч чадахгүй гэсэн тул ганцаараа явах хэрэгтэй болсон юм. Үнэндээ жоохон уйтгартай юм байна шүү. Бэкхёнгүй явна гэдэг. Түүнд ч дасчихажээ, дасчихаж.Энэ мэдрэмжийг өмнө нь авч байгаагүй юм байна
Анги руу ортол ирсэн хүүхдүүд над руу нэг л хачин хараад байлаа. Нэг тийм шоолох гээд чадахгүй байгаа юм шиг л. Энэ Суми хүртэл шүү. Би юуг буруу хийсэн ээ мэдэхгүй л байна
Суудалдаа очин суун тэд нарт юу болсныг гайхан бодлоо. Хачирхалтай юм. Гэтэл гэнэт манай ангийн хүүхдүүд хаанаас ч юм нэг нэг ширхэг сарнай гаргаж ирээд нааш чиглээд ирэв. Дараа нь үг хэлэлгүй шууд л гарт минь атгуулаад буцан яваад байлаа.
Юу л болох гээд байна даааЭцэст нь Суми бас сарнай өгчихөөд нүдээ ирмэн ард минь гараад нүдийг минь боочихов.
-Суми энд юу болоод байгаа юм? Энэ яагаад?
-Намайг хэлтэл боолтоо авч болохгүй шүү.
Удалгүй анги дотор юм түчигнэх нь сонсогдож удалгүй Суми чангаар 'Боолтоо аваарай' гэх нь тэр.
Гайхах айх зэрэгцээд боолтоо авч
Сарнайгаа ширээн дээрээ овоолон тавиад урагш хартал Бэкхён байж байсан юм. Ганцаараа, ангийн бусад хүүхдүүд хаа нэгтэй алга болчихсон байх аж.-Арим аа, хайртай шүү.
Тэр ийнхүү хэлчихээд гэнэт л аягүй байхад дуу дуулж эхлэсэн юм. Эхэндээ хачин байсан л даа. Гэхдээ тэр нүдээ анин чин сэтгэлээсээ дуулах нь надад шууд л мэдрэгдсэн тул өөрийн эрхгүй догдолсон билээ. Бас тэр үнэхээр гоё хоолойтой юм. Би өмнө нь сонсож байгаагүй тийм сайхан хоолой
Дуу дууссаны дараа над руу дөхөж ирэн хоолойгоо нэг засаад
-Аримаа би чамд энэ бүх хугацааны турш өөрт байсан сэтгэлээ харуулж чиний төлөө юу ч хийхээс буцахгүй тэр их хайраа харуулсан чи түүнийг минь ойлгосон боловуу? Бас хүлээж аваад Надтай үерхэх үү? гэх нь тэр.
Тэр ингэж хэлэхдээ надад нэг юм өгөн өөрөө бугуйгаа дээшлүүлэв. ХОС БУГУВЧ? ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.
-Бэкхён аа,Энэ үнэхээр гэнэтийн байна Бас бид 2 нэгнийгээ дэндүү сайн мэддэг би чамд сайн гэдэгтээ итгэлтэй байна би зөвшөөрч байна. Үнэхээр хамгийн хамгийн романтик санал байлаа
Би ингэж хэлээд түүнийг шууд л тэвэрсэн юм тэр зөрүүлэн чанга гэгч нь тэврээд миний нүдрүү маш олон мэдрэмжүүд илэрхийлсэн харцаар ширтэж байлаа
-Хайртай шүү Арим аа. Зөвшөөрсөнд баярлалаа.
Тэр ингэж хэлээд уруул дээр минь хөнгөхөн үнсэхэд миний цээжинд тоо томшгүй олон эрвээхий эргэлдэх шиг болов . Зүрх минь байрандаа тогтож ядан хурдтай цохилж, нүд минь түүнээс огтхон ч салж чадаагүй.
-Баяр хүргье, хосууддаа. За одоо болно. Би хичээлээ ормоор байна.
Бид хоёр инээмсэглэн бие биенээ ширтэн зогсож байтал гэнэт л багшийн хоолой гарах нь тэр.
-БАГШ АА?
Тийм шүү дээ. Хичээлтэй шүү дээ, хичээлтэй. Ахх, ичмээр юм аа, ичмээр юм. Одоо ингээд багш хүртэл ахх.
~~~~~~
Бэкхён: За, ингээд албан ёсны анхны болзоо. *нүдээ ирмэх*
Арим: Чи надаас болзъё гэж асуугаагүй шдээ. Тиймээс тооцохгүй. Энэ бол зүгээр л Сэүн Суми хоёрт хань болоод явж байгаа юм. Ммнай
Тэрний царай урвайн, хошуугаа унжуулан илт эрхэлсэн өнгө аясаар
-Арим аа, тэгж болохгүй шдээ. Болзоо л бол болзоо шдээ
Энэ хүн ийм эрх байсан билүү?
Бид тохирсон газартаа ирэхэд тэр хоёр хараахан ирээгүй байлаа. Бэкхён тасралтгүй намайг инээлгэх тул хүлээх хугацаа ч тийм удаан байсангүй.
Суми өөдөөс 4 билет харуулаад бид 2 кино үзэх гэж төлөвлөөд билетээ захиалаад удчихлаа. За явцгаая *орилох*
Сэүн Сумиг хараад эгдүү нь хүрч байгаа бололтой доошоо харж нэг инээснээ араас нь алхав.Киногоо үзэж дуусчихаад гарч Парк орж бүх тоглоомыг нь бараг л дуусгав. Бэкхён яг л хүүхэд шиг хөөрч байна шүү эгдүүтэй гэдэг нь Тэр нэг тоглоом дээр очоод буугаа бариад яг буудах гэж байхдаа маш хөөрхөн царай гаргаад байв. Тэсэлгүй үнсчихлээ.
Бэкхён гайхан : Арим аа гэнэтийн байна шүү гээд улайв.
Би : Чи үнэхээр эгдүүтэй юмаа гээд хацраас нь базсан д тэр өвдөлтөндөө бага зэрэг ярвайлаа.