Intro: Хувь тавилангийн шоглоом эхлэх нь

4.6K 301 5
                                    

CHAPTER ZERO

  Үүлс дээгүүр нисэх, өөр ертөнцийн хаалгыг нээх, мандаж буй нарыг тэврэх, жаргаж буй саран авхайг үнсэх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Үүлс дээгүүр нисэх, өөр ертөнцийн хаалгыг нээх, мандаж буй нарыг тэврэх, жаргаж буй саран авхайг үнсэх...

Эд бүгд миний хүүхэд ахуй цагтаа мөрөөдөж байсан мөрөөдөл минь. Би хөвөлзөн долгиолох үүлс гарт минь хэрхэн мэдрэгдэж болохыг, мандаж буй нарыг тэврэхэд энгэр маань халуу шатах эсэхийг, үүр цайхын үзэсгэлэн дор гялтганах саранг үнсэхэд уруул минь хүйт даах үгүйг...

Би бүгдийг нь мэдэрч үзэхийг хүсдэг байлаа.

Гэхдээ би бүсгүй хүн болоод л ухаарсан юм. Бүх зүйл миний мөрөөдсөн шиг байдаггүйг.

Би бусад шиг жаргалд ташуурч, хэн нэгэнд хайрлуулж үзэхийг хүссэн...

Би хүн бүрийн амтлах дуртай хайр гэх зүйлийг мэдэрч үзэхийг мөрөөдсөн...

Хайрлаж чадна гэдэг хайрлуулна гэхээс хэтэрхий ондоо, хэтэрхий хүйтэн, хэтэрхий чадал шаардсан үг юм.

Би яг л бяцхан охин байсан шигээ өөр ертөнцийг хаалгыг нээсэн ч миний төсөөлсөн ертөнц тийм ч жаргалтай байгаагүй ээ. Жаргалтай байна гэж итгэсэн ч зовлон дагаад л ирдэг юм билээ.

Эцсийн амьсгал хураах хүртлээ түүнийг би хайрласаар л байсан. Шархалсан, ганцаардсан........ айсан.

Би түүний хайрын хэлтэрхийг ч хүртэж чадаагүй. Сүүлийн мөчид дурсагдах ч эрхгүй болсон.


©️Зохиогчийн эрхээр хамгаалагдав.

*Тухайн бичвэрийг хуулбарлах, бусад платформ руу бүрэн эхээр нь ба хэсэгчлэн нийтлэхийг хатуу хориглоно.
_____________________________

LUNAREYESFICTIONS.

2020

Time to Love [completed]Where stories live. Discover now