Sixteen: Хайртай болохоор

780 109 16
                                    

Хуримын хамгийн гол зүйл мэдээж хуримын даашинз.

Хуримаа хийж байгаа бүсгүй бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг.
Гэхдээ Бэ Жүхён тэднээс хэд дахин илүү харагдана гэдэгт итгэлтэй байна.

''Миний охины гэдэс хөөрхөн болчихсон байна шүү.''

Жүнмёны ээж хацар дээр минь үнсээд гэдсийг минь илэхэд би үнэхээр баяртай байсан юм. Түүнтэй уулзах бүрт яг л төрсөн ээжтэйгээ уулзаж байгаа аятай үнэхээр дотно мэдрэгддэг.

Өнөөдөр бид хамтдаа хуриманд минь зориулж хуримын даашинз сонгох ёстой юм.

Хүүхдээсээ болоод нэлээд таргалсан болохоор бага байхдаа мөрөөддөг байсан шиг бариу даашинз сонгож мэдээж чадахгүй. Гэхдээ жирэмсэн эмэгтэйд тохирох даашинз маш олон байдаг юм байна.

Ээжүүдийн сонгосон болон миний сонгосон дөрвөн даашинзыг өмсөж үзэхээр болсон.

Хуримын даашинзны дэлгүүрт таван сартай эхийн гэдэс томрох хэмжээг харуулсан хиймэл гэдэс байдаг юм байна. Түүнийг нь зүүж байгаад даашинз болгоныг нь өмсөж үзнэ.

Гэхдээ манай хүүхэд үнэхээр ийм хөөрхөн том болно гэж үү? Тэр үед магадгүй надад мэдрэгдэхээр хөдлөх байх даа.

"Үнэхээр үзэсгэлэнтэй байна."

Жүнмёны ээж инээмсэглэн намайг тэврэхэд би хичнээн их баяртай байгаагаа мэдсэн юм.

Бага байхдаа Пак Живон их санаа зовдог байж билээ. Сүйт залууд хүргэж өгөх аавгүй, хараад инээмсэглэх ээж байхгүй. Тэр үед тийм удаан амьдрахгүй гэдгээ мэдсэн бол гунигтай зүйлс огт бодохгүй байсан юм.

"Аль ч даашинзыг өмссөн миний охин хамгийн хөөрхөн нь харагдаж байна."

Даашинз сольж өмсөх тоолонд л ээжүүд маань бүхий л сайхан үгээр магтах ажээ.

Надад бүх даашинз төгс харагдаж байсан ч гүнжийнх шиг урт хэрнээ сул даашинз илүү таалагдсан болохоор бид тэр даашинзыг сонгосон юм. Миний сонголт ямар ч байсан манай нөхөрт таалагдана.

Хоол идэж байхад Жүнмён түр амарч байгаа бололтой залгав. Манай хүн өглөөд хоёр удаа, оройд гурван удаа залгаж заавал бид хоёрыг эрхлүүлдэг юм.

"Одоо хүртэл гадуур явж байгаа юм уу?"

Жүнмёныг асуухад би махаа идсэн хэвээр толгойгоо дохилоо.

Ээж болохоор үнэхээр л хэд дахин илүү иддэг юм байна. Эхлээд өөрөө идээд, дараа нь хүүхдийнхээ өмнөөс идээ, сүүлд нь Жүнмёныг тайван унтуулахын тулд иднэ.

Time to Love [completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon