Two: Хагдарсан цэцэг хийсдэг жамтай

2K 235 8
                                    

Би түүний хувьд зүгээр л амьдралд нь орж ирээд хөөс мэт алга болдог нэг найз төдий л хүн байсан байх. Харин тэр миний хувьд дэлхий ертөнц минь шүү дээ. Цэцэгс хагдран хийсч хорвоогийн нэг буланд хөглөрөхтэй яг л ижил юм даа.

Эрэгтэй хүн эмэгтэй хүний нөхөрлөл. Би энэ зүйлд итгэхээ болиод удаж байна.

Түүний өнөөх бүсгүйтэйгээ учирснаас хойш надтай уулзах хугацаа, тоо нь илт мэдэгдэхээр багассан юм. Би үүнийг гадарлаж байсан ч ийм хурдан бүх зүйл өрнөнө гэж бодсонгүй.

"Живон аа, чи зүгээр үү?"

"Юу?"

Намайг эргэн харах мөчид тэр цамцандаа шинэ зангиа зүүсэн байлаа. Гуйя, битгий л тэр бүсгүй үүнийг өгсөн гэж хэлээрэй.

"Шинэ зангиа байх чинь."

"Өчигдөр хосын баяр байсан байх аа. Надад ийм бэлэг ирэхээр нь зүүчихсэн юм. Гоё байгаа биз дээ?"

Тэр над руу инээмсэглээд хоолоо үргэлжлүүлэн идсэн юм. Гэтэл түүний яриад байдаг бүсгүй хэдэн найзуудтайгаа орж ирээд хажуугийн ширээнд суучих нь тэр. Жүнмён түүнийг хараад таг гацчихав.

"Хөөе, Ким Жүнмён. Өөрийн гэсэн ухаантай бай. Тэр чамайг анзаарах нь."

Тэр над руу тэнэгхэн гэгч нь инээмсэглэчхээд чихээ ойртуул гэв.

"Бэ Жүхён. Хөөрхөн байгаа биз дээ? Энэ насандаа би заавал түүнийг өөрийн болгох болно. Би гурван өдрийн өмнө түүнд номоо зээлдүүлсэн. Одоо номоо асуух нэрийдлээр ойроос нь жаахан харчхаад ирье. Бурхан минь, Живон. Би яг галзуурч байгаа байх аа.
Шөнө бүр бодогдоод, нүдэнд инээмсэглэж байгаа нь харагдаад л..."

Тийм ээ, миний хайртай залуу үнэхээр л тэр бүсгүйд дурлачхаж. Түүний харцнаас нь хайр ундарч, сэтгэлээс нь дурлал асгарч байна шүү дээ.

Жаргалтай байна уу? Хонгор минь. Чи л аз жаргалтай байвал би зовсоор ч байж чадна.

"Жүнмён аа."

"Хэл л дээ Живон. Яагаад сүүлийн үед ийм хачин болчихсон юм?"

"Өнөөдөр тараад сургуулийн урд талд байдаг кафед хүрээд ирээрэй."

"Юу болсон юм?"

"Чи надад амттай зүйл авч өгнө гэсэн биз дээ? Мартчихаа юу?"

Жүнмён толгойгоо дохичхоод өнөөх бүсгүй рүүгээ явав. Зүрх минь хатгуулах шиг л боллоо. Түүний жаргалтай инээмсэглэлийг харах сайхан байгаа ч гэлээ найзын сэтгэлээр хайрлаж байгаа хайр нь миний цээжийг тасар татан хаяж байна.

Time to Love [completed]Onde histórias criam vida. Descubra agora