Seventeen: Тэнгэрт дүүлэх хүсэл минь

704 97 4
                                    

"Үгүй ээ, би заавал урилгынхаа загварыг өөрөө гаргах болно. Чи намайг үүн дээр хорьж чадахгүй Ким Жүнмён."

"Ойлголоо доо, би чамаас есөн зуун ер дэхь удаагаа гуйсан ч бүтсэнгүй. Болъё, болчихъё."

"Ноён Жүнмён, бас над руу гурван минут тутамд залгадгаа болих хэрэгтэй байна. Бидний хурим болоход ердөө л хоёр долоохон хоног дутуу байхад би гэртээ дээшээ хараад хэвтэж байх хэрэг үү?"

"Би гуйж байна шүү дээ, Живон. Миний хөөрхөн эхнэр ажил дээр хүрээд ир. Тэгээд хоёулаа хамт хийе. Би нэг хүн гуйчихсан болохоор хоёулаа хүссэн хэмжээ, загвараа хэлээд л боллоо гэсэн үг."

Жүнмёны эцэс төгсгөлгүй ятгалга дор би бууж өгөн өнөөдрийн амжуулах ажлаа биелүүлэхээр гадагш гарлаа. Хэн ч харсан жирэмсэн гэж мэдэгдэхээр болчихсон болохоор хүмүүст хүндлүүлээд сайхан л байна.

Инээдтэй ч юм шиг, баяр хөөртэй ч юм шиг. Жирэмсэн эхийн хүндрэлтэй тал, хэцүү бэрхшээлүүдийг ч би биеэрээ мэдэрч байна даа.
Ингэж бодохоор хэчнээн намайг орхиод явсан ч төрүүлсэн эх гэдэг хүндээ баярлаж талархмаар юм. Өдөр бүр уйлж, намайг хаясанд нь гомддог байсан ч энэ хорвоо дэлхий дээр хүн болгож төрүүлнэ гэдэг амаргүй давааг давсанд нь нэг ч удаа талархаж үзээгүй юм байна.

Сонин юм шүү, би хэзээ ч эхийгээ өрөвдөх талаар бодож байгаагүй. Гэтэл ингээд өөрөө хүн тээгээд эхлэхээр мэдэхгүй ч гэсэн эхийгээ их хайрлах юм аа даа.

Би хүүхдээ төрүүлж бас өсгөж чадах үгүйгээ мэдэхгүй байна. Ямартай ч энэ бяцхан амьтан миний оршихуйд бэлэг болон хүрч ирсэн юм чинь би яван явтлаа өөрийнхөө яс цусны тасархай мэт хайрлаж хамгаалах болно.

Намайг гарахад өнөөдөр Сөүлийг тэнгэр нарлаг сайхан өдрөөр гийгүүлж байлаа. Зун дуусаж байна шүү дээ. Би түүнийхээ хажууд хаврын цэцэгс дэлбээлдэгтэй адил ирж билээ. Харин одоо зун дуусаж байна. Би Жүнмёнтой хоёр улирал, үгүй ээ цааш үргэлжлэвэл гурван улирал хамт дуусгах нь. Хачин юм шүү, хайртай хүнийхээ дэргэд байхад цаг хугацаа элсэн шуурга шиг л хөвөрч одох юм.

Би түр зогсоод тэнгэрийн сайхныг ахин нэг ажлаа. Дахиад ийм сайхан тэнгэр хэзээ харахаа хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би тэнд очвол сайхан даа. Үргэлж Жүнмёныг аз жаргалтай байгаасай хэмээн шаргал наранг гийгүүлж, санасан үедээ бороо болон түүний дээрээс асгарах юмсан. Харин тэр намайг санах болов уу?

Тэнгэр минь, тэнгэр минь миний хүслүүд чиний зүг дүүлэн нисч байна. Хайрласан сэтгэлийг маань бодоод биелүүлж өгөөрэй.

Time to Love [completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ