"Живон аа."
"Юу?"
Нар жаргасны дараа надад бодох зүйл байсан учраас би Жүнмёныг орхиод түр гарсан юм. Далайн давлагааны үнэр гайхамшигтай үнэртэж, энэ дэлхийн бүхий л ялдам чимээнээс илүүтэйгээр чихэнд минь хоногшино. Гэхдээ Жүнмёны хоолойг гүйцэхгүй шүү дээ.
Харин удалгүй би сонссон зүйлдээ хөших шиг болоод арагш эргэн харахад Жүнмён урьдын адил инээмсэглэн зогсоно. Царайлаг, сэтгэл татам, миний Жүнмён.
"Чи сая намайг хэн гэж дуудсан бэ?"
"Хэн байх вэ дээ... Нэрээр чинь л дуудсан шүү дээ."
"Яг хэн гэж?"
Би эргэлзээгээ тайлахыг хүсэв. Яах ч аргагүй, тэр намайг яах ч аргагүй Живон гэж дуудсан.
"Миний хайр дурлалын эзэн...
Пак Живон."
Тэгээд л би сонссон зүйлдээ итгэж өгөөгүй болохоор түүн рүү ширтсээр л байлаа. Энд нэг л зүйл буруу байна, би Бэ Жүхён шүү дээ.
Энэ мөчид нулимс гэдэг зүйл маань биеийн минь эд эс бүхнээс зөрөн байж хорвоо дэлхийн өнгийг үзэн хацар даган урсана.
Итгэхгүй байна, үнэхээр итгэж өгөхгүй байна шүү дээ.
Зүүд, зүүд тийм үү?
"Яасан бэ?, Живон аа."
Жүнмён намайг энгэртээ тэврээд нурууг минь зөөлнөөр илбэж байлаа. Түүнийг нэрийг маань хэлэх бүрт би хаана байгаадаа эргэлзэж орхив. Би ахиад л үхчихсэн юм уу? Үгүй ээ энэ бүхэн боломжгүй.
Намайг бодолд автсан байх зуур Жүнмён нулимсыг минь арчиж тайтгаруулж байлаа.
"Яагаад уйлаад байгаа юм бэ? Хонгор минь, гадаа хүйтэн байна буудал руугаа орцгооё."
"Жүнмён?"
"За, Живон?"
Ахиад л миний нэр түүний амнаас гараад байна. Хэн нэгэн намайг энэ галзуурлаас авраач дээ.
Айдас
Эргэлзээ
Догдлол
Шунал
Нулимс
YOU ARE READING
Time to Love [completed]
FanfictionПак Живон санамсаргүй авто ослоор нас барсан ч өөрийн биелүүлж чадаагүй хүслээ гүйцэлдүүлэхээр Ким Жүнмёны эхнэрийн биед орох болно. Ким Жүнмён түүний хувьд амь амьдрал нь байсан ч хэзээ ч Пак Живоныг хайрлаж байгаагүй юм.