Eleven: Би түүний эхнэр.

996 124 11
                                    

"Хайрт минь, орой би чамайг очиж авна шүү. Тараад залгаарай."

Үнэхээр би энэ цаг мөчид оршин тогтносоор байна. Энэ л хангалттай. Миний ойлгосноор өөр хүмүүсийн хувьд би Бэ Жүхён л гэж харагдаж байгаа, яг л өмнө нь байсан шигээ. Харин Жүнмён Бэ Жүхён бид хоёрыг нэг хүн хэмээн бодож хайрлаж байгаа.

Боломжгүй зүйл гэж үгүй юм даа. Би үхсэн ч ингээд түүний хажууд амьдарч байна гэдэг гайхалтай зүйл юм.

"Живон аа, уг нь би чамайг очиж авах хэрэгтэй биш гэж үү? Романтик эмэгтэй байна даа."

Би түүний уруул дээр үнсээд энгэрт нь тэврүүлэв. Түүний энгэр л миний төгс орогнож чадах диваажин бололтой. Үргэлж халуун дулаан, хайр аз жаргал мэдрэгдэх нь хэчнээн сайхан гээч.

"Хайртай шүү, орой уулзацгаая."

Түүнийг гарахаас өмнө ахин би өөртөө татан уруулыг нь үнсэв. Ким Жүнмёныг би үргэлж хүсдэг байсан, тэр хүсэл минь ч биелжээ. Хэдий хожимдсон ч гэсэн би баяртай байна.

Түүнийг явсны дараа би өөрийгөө толиныхоо өмнө суугаад сайн харав. Будах нэг их шаардлагагүй үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй юм аа чи, Бэ Жүхён. Яахын аргагүй л чи Жүнмёныг өөртөө дурлуулах нэгэн байж. Ийм гайхалтай мөчийг надад бэлэглэж байгаад баярлалаа.

Хувцсаа өмсчхөөд би ажил руугаа явлаа. Гэрээсээ гарахад дулаан нар ээж байв. Ийм сайхан байж ээ? Нарыг аз жаргалтайгаар ширтэнэ гэдэг.

"Аз жаргалтай шувуухай маань ирж байх шив. Хөөрхөн байна аа, Жүхён аа. Үргэлж хайр цацруулж явах юм аа. Тийм их жаргалтай байна уу?"

"Тийм ээ, үнэхээр жаргалтай байна."

Би хэзээ ч сайн найзтай байж үзээгүй. Жүнмён намайг өөрийнхөө хамгийн сайн найз байсан гэж боддог ч гэлээ миний хувьд тэр хэзээ ч найз байгаагүй.

Жүнмён бол миний хувь тавилан. Хэзээ ч зугтах аргагүй, хэзээ ч тавьж явуулашгүй тийм л гунигтай бөгөөд жаргалтай хувь тавилан минь.

"Өнөөдөр лаагаа асаахгүй юм уу?"

"Юу?"

"Чи өдөр бүр хүрч ирээд лаа асаадаг шүү дээ. Жүнмёны найз гэсэн байх аа? Үргэлж түүнийг хүндэтгэдэг гээд нэг зүйл яриад байсан."

Ширээн дээр байгаа лааг харав. Энэ лаа чинь Бусанд очсон мянган цэцгийн баяр дээрх асаасан лаа байх чинь. Тэгэхээр Бэ Жүхён намайг ч бас санан дурсдаг байх нь. Баярлалаа чамд. Намайг хүндэтгэж өгсөн нэгэн байсанд.

Time to Love [completed]Where stories live. Discover now