"Одоо та санаа амар байж болно оо, ноён Ким. Хатагтай Бэ Жүхён удахгүй сэргэх болно."
Эмнэлэгийн аппаратын дуу намайг одоог хүртэл энэ ертөнцөд оршиж байгааг илтгэж байлаа. Биеэ хөдөлгөх тэнхэлгүй ч гэлээ би амьд байгаагаа мэдсэн даруйдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулсан юм.
Тийм ээ, би одоог хүртэл энэ хорвоод оршиж байна. Тэр л хангалттай.
"Жүнмён аа."
Жүхён гэдэг нэр түүний минь хувьд үргэлж Живон гэж сонсогдож байгаа бололтой. Хэн ч намайг энэ бүсгүйн нэрээр дуудсан тэр үргэлж л хэвийн царай гаргах юм.
Би ухаан алдсан бололтой. Нэг л бие хачин байгаад байсан юм аа.
"Хонгор минь, сэрчхэв үү?"
"Би их айлаа шүү, Живон аа. Одоо эмч аюулгүй гэсэн болохоор чи минь сэтгэл амар байж болно."
Тэр миний дэргэд хүрч ирж суугаад гарыг минь илбэнэ. Түүн рүү толгойгоо эргүүлэн харж хэсэг хэвтэхэд Жүнмён нааш харахгүй толгойгоо гудайлгаад л байлаа. Энэ хүн чинь уйлаад байгаа юм байх даа?
"Жүнмён, юу болсон гэж уйлаад байгаа юм? Би энд чиний дэргэд амьд мэнд хэвтэж байна. Инээдтэй хүн шүү."
"Живон аа?"
"Юу хэлэх гээд ингэтлээ хичээгээд байгаа юм? Хурдал л даа, муу? сайн? Чамайг уйлж байхыг би огт хараагүй юм байна. Би хорт хавдар тусчхаж уу? Эсвэл эдгэршгүй өвчинтэй болоо юу?"
"Хонгор минь."
Бие маань бага зэрэг сульдаа байсан учир би түүний гараас атгалаа. Жүнмёныг уйлж байх зуур би өлсөж байгаагаа мэдэрч байв. Бурхан минь, хурдхан шиг л босож хоол идэх юмсан.
"Живон аа, бид эцэг эх болох нь."
Хоолны тухай амтат бодлууд минь тэгээд л хөврөөд алга болчихсон юм. Гайхсандаа ахин түүн рүү хартал Жүнмён нулимсаа арчаад өндийн уруул дээр минь үнсэв.
Хүүхэд?
Би ээж болно гэсэн үг үү?
Тэгэхээр миний хэвлийд хүүхэд бойжиж байгаа гэсэн үг юм уу?
Жүнмён ахин дахин уруул дээр минь үнсэж байгаад үсийг минь илбэн ахин нэг нулимсаа шувтран "Хүүхэд маань дөрвөн долоо хоногтой гэнэ" гэх нь тэр.
Бурхан минь, юу болоод байна аа? Тэгэхээр би жирэмсэн гэсэн үг үү? Тэгээд л ядарч сульдаад, янз бүрийн зүйл идэж уумаар санагдаад байсан юм уу?
VOUS LISEZ
Time to Love [completed]
FanfictionПак Живон санамсаргүй авто ослоор нас барсан ч өөрийн биелүүлж чадаагүй хүслээ гүйцэлдүүлэхээр Ким Жүнмёны эхнэрийн биед орох болно. Ким Жүнмён түүний хувьд амь амьдрал нь байсан ч хэзээ ч Пак Живоныг хайрлаж байгаагүй юм.