Eight: Далайд шингэх миний хүсэл

1.1K 148 5
                                    

"Завь, тэнд бидний аялалын завь байна.''

Бусан дах аялалын маань хоёр дох өдөр. Өнөө шөнө бид Бали явна. Бусан дах сүүлийн өдрөө маш их зүйлийг хийж үзэж аз жаргалтай байх болно гэж найдъя. Өөртөө олдсон шинэ өглөөг сүүлийнх гэж нандигнан инээмсэглэнэ.

Буудалтай ойролцоох далайн эрэг. Энэ миний хүсэн мөрөөдсөн аялал минь шүү дээ.

''Энэ завь тийм сайхан байна уу? Өөрөө сонгочхоод яагаад ингэтлээ баярлаад байгаа юм бэ?''

''Би энэ завийг сонгосон ч ийм сайхан гэж мэдээгүй. Зураг дээрхээсээ хамаагүй сайхан юм байна Жүнмён аа."

Хурдлах усан онгоцны тавцан дээр нь гарч ирээд гүн гэгч нь амьсгалав. Энд бүх зүйл үнэхээр гайхалтай юм. Миний төсөөлж байснаас өнөөдрийн цаг агаар тэс өөр байх нь тэр.  Зуны дунд сард байх боломжгүй цэлмэг өдөр нүдийг минь гялбуулж байлаа.

Байгаль, далай, цаг агаар гээд бүгдийг бишрэн харж байсан миний араас зөөлөн гэгч нь тэвэрсэн түүний тэврэлт сэтгэл санааг минь улам л сайхан болгоно.

Амьдралдаа бишрэн хайрладаг бүх зүйлс минь яг энэ мөчид намайг хүрээлсэн байх ажээ. Цэлмэг тэнгэр, хязгааргүй далай, үзэсгэлэнт Жүнмён.

''Энд үнэхээр сайхан байна.''

Эцэст нь би цэлмэг тэнгэрээс харцаа салган өөрийн амьдралынхаа хамгийн сайхан зүйлээ чанга гэгч нь тэврэн аваад уруул дээр нь зөөлөн үнсэхэд Жүнмёнд таалагдсан бололтой дулаахан инээмсэглэх аж.

''Чамайг далайд дуртайг чинь мэдэх ч ийм их гэж төсөөлж байсангүй.''

Түүнийг нухацтай гэгч нь хэлэхэд би зүгээр л инээмсэглэн түүний тэвэрт зогсож байв.

''Яг одоо жолоочийг нь усан онгоцноос буулгаад эндээ үүрд үлдэхийг хүсэхээр их далайд дуртай.''

''Чи надад дуртай юу? Далайд илүү дуртай юу?''

Хэтэрхий ойлгомжтой асуулт асуусанд нь миний инээд минь хүрнэ. Энэ дэлхийн хамгийн сайхан нь тэр шүү дээ.
Би далайд хайртай ч далайгаас Жүнмёныг харж чаддаг болохоор л далайд ирэх дуртай.

''Мэдээж зуун хувь далай. Чи яаж өөрийгөө ийм үзэсгэлэнтэй байгальтай харьцуулж чаддаг байна.

Харин чамд Жүнмён аа далай сайхан уу? Эсвэл би юу?''

Миний тоглоом болгон хэлсэн үгэнд тэр даруй түүний царай барайн намайг тэвэрсэн гар нь суларна. Хэзээ ч сэтгэл санааныхаа байдлыг нууж чаддаггүй нь түүнийг ямар өхөөрдөм харагдуулдаг гээч.

Time to Love [completed]Donde viven las historias. Descúbrelo ahora