Нэг
Хоёр
Гурав...
Хашхирсан боловч хэн ч намайг анзаарсангүй. Бүр над руу харсан ч үгүй.
Сая юу болчхов? Би Жүмёныг харж байсан шүү дээ. Гэтэл...Би санахгүй байна.
Түргэний тэрэгний хангинах дуу анхаарлыг минь өөртөө татах үед цугларсан олон хүмүүс ямар нэг зүйлийг тойрон хүрээлж байсан юм.
"Бурхан минь, залуухан бүсгүй байж дээ. Амьд л байгаасай."
Би тэдэнд алхам алхмаар ойртох үед Жүнмён газарт хэвтэх хэн нэгнийг тэвэрч бас уйлж байсан юм.
Яагаад уйлаад байгаа юм бэ? Хайрт минь. Чамд ямар нэг муу зүйл болсон юм уу?
"Жүнмён аа, чи зүгээр үү?"
Тэр ч бас намайг сонсохгүй байлаа. Үнэндээ энд намайг байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй байна шүү дээ. Бурхан минь юу болоод байгаа юм бэ?
Жүнмёны мөрөнд хүрэх мөчид гар минь түүнийг нэвтлээд гарчих нь тэр. Сандарсандаа хойш ухартал эмч нар өнөөх газар хэвтэж байгаа хүнийг дамнуурга дээр тавив.
Б...би?
"Үгүй ээ, Живон. Чи үхэж болохгүй. Пак Живон болохгүй гэж байна."
"Уучлаарай, залуу минь. Тэр аль хэдийн амьсгал хураачихсан байна. Энэ хол шидэгдээд амьд гарна гэдэг боломжгүй зүйл. Бидэнтэй хамт явах уу? Асран хамгаалагч нь мөн үү?"
Цагаахан царай минь цусанд будагджээ. Одоо ч нүд минь нээлттэй байв. Би үхчихсэн юм уу? Үнэхээр би үхчихлээ гэж үү?
Хачирхалтай нь зүрх маань өвдсөнгүй. Гайхширсангүй бас харууссангүй. Зөвхөн мэдрэмж өвөртлөөгүй нулимс хацрыг минь даган урсаж байлаа.
Жүнмёны уйлж буй дүр төрх л шаналал мэдрүүлэх нь тэр. Би үхсэн ч түүнийг хайрласаар байна гэж үү?
Дараагаар нь тэр арьсыг минь зөөлнөөр илбэсээр нээлттэй нүдийг маань аниулсан юм.
"Бурхан минь, Жүнмён. Энэ бүсгүй чиний найз Живон биз дээ?"
"Тийм ээ, Жүхён тэр..."
Хөрсөн бие минь, үлдээсэн амьдрал минь. Гэнэт л хачин жигтэй зүрх маань хатгуулах бөгөөд танил мэдрэмж намайг угтав.
Би ертөнцийг орхих цагт мэдрэмжээ ч бас алдана гэж боддог байсан.
Гэхдээ үгүй юм байна.
CZYTASZ
Time to Love [completed]
FanfictionПак Живон санамсаргүй авто ослоор нас барсан ч өөрийн биелүүлж чадаагүй хүслээ гүйцэлдүүлэхээр Ким Жүнмёны эхнэрийн биед орох болно. Ким Жүнмён түүний хувьд амь амьдрал нь байсан ч хэзээ ч Пак Живоныг хайрлаж байгаагүй юм.