- 04 -

3 0 0
                                    

❂ ⁎ ❂ ⁎ ❂

#Кармен

Хувь тавилан

❂ ⁎ ❂ ⁎ ❂

- Энэ адгуусыг би олон хоног хайж сурсаар өчигдөр орой барьж авлаа. Хүчит хүн гэж айж сүрдэлгүй зэрлэг догшин аашилж соёогоо ярзалзуулдаг түүнээс орчин тойрны бага насны хүүхэд багачууд ихээхэн хөөгдөж зугтаадаг, зүрхэнд нь айдас хурдаг сурагтай байна билээ. Ерөөс араатан амьтан гэдэг осолтой, хэчнээн том биетэй, хурц араа шүдтэйг нь ажицгаах тун. Хэзээ мөдгүй нэгнийх нь үрийг барьчихвал сүрдэж гуниад барах уу? Эртхэн барьж хөнөөсөн нь дээр биз?

- Зөв өө, зөв.

-Үнэний ортой шүү.

-Үгүй ээ, мөн том амьтан аа? Гайхал чинь...

- Нохой угаас хэрэггүй амьтан. Байгалийн зэрлэг дорвин аашийг нь яаж ч барих юм. Барьцгүй!

Өглөө үдшийн найман цагт бидний дархтай эрхэм ноёнтон эрх баригчдын хурлаас хөсөг тэрэгтэй тарж явах нээ "Цаазын хонхор" нэртэй хотын иргэдийн өөрсдийн захиргаагаар гэмтэйг хороодог талбайг хүнээр дүүрчихсэн байхтай таарав. Марчук ноён хүн муутай ч элдэв гаж харгислалыг тэвчдэггүй нь авууштай. Гинжтэй модон тавцан дээр барьж тавьсан зүйл нь нэг л том овоолсон үснээс өөр аятай харагдаагүйг нь "Юу юм бол доо?" хэмээж гайхан уулга алдав.

-Өглөөгүүр цаазлах юун учиртай юм? Гэж түүнийг аяар бувтнахад түшмэл түүний харцыг дагуулан харав.

-Ял уу даа? Уг нь эзэн хаан ийм үйл ажиллагааг хоёр жилийн өмнөөс хорьсон зарлиг буулгасан юмсан. Гэсгээл нь хөнгөн болохоор зоргоороо аашилж буй юм байх даа? Гэж түүнийг үглэхэд ноён өлгөж аваад:

-Тийм байсан юм уу? Тэгвэл түргэн тэдний дэргэд очиж тэргээ зогсоогоод аль! Яасан бөх зүрхтэй, том толгойтой юм?! Гэж шүдээ зуув.

Одоо л хэрэг мандах нь гэж ухаарсан түшмэл амаа барьж, ахиж илүү үглэлгүй жолоочид ноёны тушаалыг дамжуулахад тэрэг ердөө дэргэд нь очин зогсов чиг.

Ноён даамлаараа түшүүлэх ч үгүй тэрэгнээсээ үсэрч буугаад хоёр ханцуйгаа шамлан цуглаан руу том том алхаллаа.

-Ноёнтон ирлээ! Бүгд зам зайл! Гэж түшмэл хойноос нь хашхичиж, үүнийг нь ажигчгүй үл тоосон ноён:

-Юу хийж байгаа чинь энэ вэ? Эрхэм дээдсийн үгийг үл тоодог, зарлигийг нь зөрчдөг мөхөс боол өөрсдөө үхэх ялтай гэж мэдэх үү, та нар? Өдийг хүртэл хааны ивээл дор идэх ялгадастай байсан чинь багадсан уу? Гэсээр тэргээрхийг түйвээн зандарлаа.

Тэдгээр иргэд газар ширтэн бөхийцгөөж, нүдэнд нь айдас бүтчихсэн байх нь саяхан бах таваа хангаж байсан тавцан дээр үхлүүт хэвтэх олзноос ялгаагүй санагдана. Дөрвөн мөч хүзүүнээсээ ганхалж гинжлүүлэн, цус нөжтэйгөө хутгалдан хэвтэх нохой цээжнийхээ гүнээс аяархан гийнаж сонсогдов.

Ардын дундаас золбин нэг эр ноёны өмнөөс босож ирээд "Өршөөг тун ноён дээдэс минь. Гэхнээ энэ бол хууль зөрчсөн гэмт үйл биш билээ. Бид том учир шалтгаантай. Тэгээд ч энэ нь ерөөс таны хийдэг зарим наймаатай л адил жаахан харгис худалдаа юм шүү дээ" гэж нүүрэндээ ёжтой инээмсэглэж гарлаа.

Ноён хөмхий зуусаар:

-Юу, юу гэнэ ээ, чи муу гайхал? Ердөө муу зүдэрсэн тэнэмэл нохойноос юуг нь зардаг юм чи? Яасан сайхан юм хийж байх юм? Гэж архирлаа.

Мөнөөх эр ч айж сандарсан шинжгүй:

-Өршөөг тун, та тогтож хайрла. Хүсвэл та ч энэ зүдэрсэн амьтныг худалдан авч болно шүү дээ. Үгээгүй ядуучуул бидэнд бол дотор эрхтэн, зузаан мах нь л хэрэгтэй байдаг юм. Харин танд үнэнч нөхрөө болгох ивээл таарах бололтой дог. Биеийг нь хараач дээ, эгэл биш аварга. Дээр нь энэ амьтан дошны хүн бүрийг айлгаж цочоодогтоо танил, ааштай амьтан байгаа юм. Гэхдээ дассан хүндээ үнэнч чанартай. Миний хувьд хамгийн сайн бараа минь, ядуу нэг худалдаачинд халтар зоос харамлахгүй юм байгаа биз дээ, ноён тоон?

Ноёнтны амьсгаа уурласандаа дээрдсэн агаад мөнөөх эр лүү зэвүүцэн харсаар хэвээр байсан ч хоолой нь намуухан гаржээ.

-Хэдээр үнэлж байгаа юм, тэгээд?

Сэтгэл нь ханасан эр дахинтаа жуумалзаж:

-Харин ээ, таван зуун жүинээр үнэлмээр байх юм. Та хүчрэх үү? Гэж янзыг нь үзнэ.

-Хцсс. Алив харц, туламтай богц аваад ир!

- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -Where stories live. Discover now