❂ ⁎ ❂ ⁎ ❂
#Кармен
Хямд амь
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Цаг эрт, дөнгөхнөө дөрвөн цаг. Үүр цайх сураг хаа ч үгүй байхад хүйтэн эдлэнд хэдийн амьдрал буцлаад эхэлжээ. Гэхдээ ид дөрвөн есийн үед үүрээр босож ажиллах тийм амар эд биш. Хаа очиж миний нойр 16 настайгаас минь хойш гавьтай хүрэхээ больчихсон тулдаа өрөөндөө л битүүхэн ном уншиж суусан юм.
-Цайг тань авчирлаа.
Залуу авхайн өрөөний шивэгчин надад ч үйлчлэх үүрэгтэй байлаа. Түүнийг цонхны дэргэдэх ширээн дээр сэмжтэй цайг болгоомжтойхон тавихад би талархсанаа хэлчхээд номондоо буцаж оров. Тэгс гээд өрөөнөөс минь тун чимээгүй гараад явчихна. Авхайг эмч шархаа хөндөхгүйн тулд хэд хоногтоо орондоо саатсан нь дээр тухай хэлснээр гурав хоног сүржин хийх ажил надад гарсангүй. Тэгэхэд энэ шивэгчин л өөрийн санаачлагаар халуун цай дөхүүлж өгөөд, надад саад болохгүй гардаг нь багахан таатай санагдах сан.
Авчирсан цайг нь халуун дээр нь уучихъя даа гэж бодоод орон дээрээсээ өндийж очиход цайн дор цаас хавчуулсан байгааг шууд анзаарав. Ийм цаас саяхан байгаагүй, юуг гэдгийг ч мэдэхгүй. Сониуч тал дээр би ч гэсэн сул дорой хүн юм.
Цэвэрхэн хээ хуартай цав цагаан дугтуйнаас нимгэн захидлыг гаргаж ирэв. Захиа байж л дээ. Бичгийн хэв нь ч гаргацтай, их аятайхан харагдсанд битүүхэндээ үүнийг хаягласан хүнийг үнэхээр хэн бол гэж эргэлзэв. Тэгээд шимтэж уншихаар буцалтгүй шийднэ.
"Намайг дурлалд яаруулсан ноёнтон минь..
Миний нэрээс бусдыг төдийлөн мэдэхгүй танд зүрхээ зориулъя гэвэл та итгэх үү?
Хайранд итгэдэг үгүйг чинь мэдэхгүй учир тулгаж шаардан эс бөгөөс гуйж шаналгах бодол надад алга. Зөвхөн зүрхний минь угаас гарч байгаа жаахан мэдрэмжийн хэлтэрхийг амсаач гэж хүснэ.
Таны нүдэнд тортог болсон шивэгчин гэдгээ мэдэх ч дурлалд байр суурь байдаггүй бололтой. Хэрэв байдаг сан бол би хэзээ ч танд сэтгэл алдрахгүй биз.
Таны зүрх юу хэлдэг вэ? Бодолд чинь хэн өвөлжиж, харцанд тань хэн хаварждаг гэдгийг мэдмээр байна, би. Миний багтах зай үгүй бол дуртайяа би буцахыг хүснэ. Зүрх зүггүйтэхгүй бол шүү дээ.
YOU ARE READING
- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -
Короткий рассказГундуу төрх, хиртэй биерүүн, бүдүүлэг дуу авиаг минь өршөөгтун. Гэвээс аймшиггүй зүрхлэн, мөхөс би саранд өчитхөе. Гэгэлзсэн хүсэл агуулж, даварч би саранд өгүүлье. Гэрэл гоо эх саран минь, ганц энэ удаа намайг сонсогтун Хэрвээ атал би хүмүүн төрсө...