- 05 -

2 0 0
                                    

❂ ⁎ ❂ ⁎ ❂

#Кармен

 Атга

❂ ⁎ ❂ ⁎ ❂

Энэ дэлхийн бүх мөнгийг тулам тулмаар нь өмнө чинь авчирч өгье, итгэл найдвар гэгчээ хаячих гэвэл магад та алийг нь сонгох байсан бэ? Ердөө атгахан итгэл эсвээс эдлээд дийлэхгүй хөрөнгө...яг аль нь юм бэ?

Ямартай ч би тэр сонголтын гэрч болсон хоёр гарын аль нэгнээс нь атгах хэрэгтэй шүү дээ! Магад би мөнгийг түлхвэл зүдрүү, ядуу амьдарч болох юм. Тэгээд итгэлийг түлхвэл харин яах вэ? Эсрэгээр нь эргэцүүлье, хэрэв миний бүхий л хөрөнгөө зориулахыг хүссэн хүн эсэргүүцвэл би яах ч гүй. Мөнгө хэрэггүй хүн гэж байхгүй, түүнд биш байлаа ч цаасан дээр амь нь тогтож ядан байгаа бусад долоон тэрбум хүн миний өмнө байна.

Гэхдээ ганцхан байгаа атгахан итгэлээ л түүнд сунгаж байхад түлхэж орхиод асгачихвал би яах юм бэ? Үүний оронд эгэмний ясыг минь таван удаа хугалтугай!

---

Тэнхээ мэдэн хашхирахаа би мэдэв:

-Яачихсан юм бэ? ТА НАР ТҮҮНИЙГ ЯАЧХАВ АА? Гээд нохой руу очихоор түргэн түргэн алхаж эхлэхэд нэг албат миний замыг хааж гүйн ирлээ.

-Авхай, та түүнд ойртож болохгүй! Энэ араатан таныг бэртээж ч магадгүй шүү дээ! Гэж огтхон ч халгаахгүй түлхэж эхлэв.

Хэсэг гинжнээс нь татаж, тэнцвэртэй байлгаж байсан нэг нь үүргээ түр орхичихсон чинь нохойг тогтоох ярвигтай болчхов. Үүнийг нь мэдсэн шиг тэрээр тэнхээ мэдэн хүчилж миний зүг хүртэл хуцан боргохыг нь би "Намайг хараад итгэл төржээ" хэмээн бодно.

Албатыг хамаг хүчээрээ эсэргүүцэн түүний зүг хүчилж:

-Намайг тавиад аль! Тэр намайг мэднэ! Намайг таньдаг юм гэж байна! Алив! Гэсээр гаран доогуур нь түргэн шургаад хамаг хурдаараа гүйж очлоо.

Хоёрхон хормын дотор бүтсэн тэр өвдөлтөөс болж миний хоолой эдлэн даван хашхирна. Гэтэл ахиад хэсэг хугацаа өнгөрөхөд түүний ч бас шаналсан хоолой ойр хавиар цуурайтан гаслав. Эдлэнд удаан ажилласан хахир ааштай өвгөн албат түүнийг над руу дайрч мөрнөөс зуугаад авахад нь буун дуу тасхийлгэснийг би мэдэж байлаа. Нүд харанхуйлж амжихаас өмнө цайвар цамцныхаа даавууг улаан өнгө нэвчихийг харж, дээрдсэн амьсгаагаа дарахыг хичээн аяархан гонгинож байхдаа өөр дотроо ухаан санаа минь төөрөлдчихсөн. Магад тэр үхсэн ч байж болох. Ингээд таван удаа эгмийг минь хугал гэдэг биелчих шиг л боллоо доо...

- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -Where stories live. Discover now