❂ ⁎ ❂ ⁎ ❂
#Кармен
Хуучин цаг
(Анхдугаар бүлэг)
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Мухлагаас 2 жүин илүү төлж авсан шинэ талхаа хөргөхгүй гэж нэхий хүрэмнийхээ энгэрт хийгээд гэр лүүгээ гэлдэрч явлаа. Харанхуй болохоос өмнө ноёны өгсөн ханшийн тэмдэглэлийг нь бүрэн тооцоолж дуусахгүй бол маргааш өглөө муу буурал эхийнхээ өмнө задарсан хохимойгоо тавиулах биз. Ойрын хэдэн хоног тасралтгүй бударсан цаснаас болж эгээтэй хөл алдчихсангүй харьж ирэхэд гэрийн минь үүдэнд хэдэн нөхөд зогсож байхтай таарав. Чөтгөрийг дурсвал гэж, бичгийн ширээнийхээ араас хүнд харагдахааргүй болчихоод байхад ахинтаа ажил нэмэх гээ юм байх даа?
- Юу байна даа, Жонатан? гэж тэдний нэг нь аман дах утаанцараа газарт хаяж гишгэлэнгээ надтай мэндлэв.
- Бүрэг тооцоочин надаар элдэв сонингүй л байна. Юутай ч дотор ороод ярилцацгаах уу даа, эрхмүүдээ. Морилогтун хэмээн би тэднийг бор байшиндаа урихаар зүтгэвэл тэр толгой сэгсрэн
- Үгүй дээ, Жэйкоб. Баярлалаа. Гэхдээ бид яаруу явна гэж өөдөөс инээмсэглэхнээ нөгөө нь шалмагхан машиндаа эргэн суугаад хөдөлгүүрээ асааж гарлаа. Энэ удаад энгийн л хар дансны тэмдэглэл авчирч өгөх гээгүй байх нь хэмээн би хардав.
- Надтай уулзах өөр чухал хэрэг гараа юу? гэж хэлэхдээ Хокс түшмэлийн царайны хувирлыг нухацтайяа ширтэн, шинжих гэж үзэв. Түүний хайнга бөгөөд баргил хөхрөлтөнд би хариу номхон чимээгүй зогсох ажээ.
- Чиний талаар би урьд шөнө багахан сураглалаа, анд минь. Тарчигхан амьдралд чинь ордоны дөрөвдүгээр түшмэл Вингестом л жаахан тооны ухаан зааж гэрэлтүүлсэн болохоос одоо чи гудманд хэвтэж байж ч мэдэх олиггүй эр байж шүү дээ гээд дүүхийтэл инээхэд хүн доромжилж байгаадаа жаахан ч атугай эмээх байдал огтоос үзэгдсэнгүй.
Хэдий уур хүргэмээр үгээр хатгаж байсан ч энэ оргүй ч биш л дээ. Мөн штйфби хүчтэй болон хүчгүйгийн хэр хэмжээг хангалттай мэддэг хашир "гахай" юм болохоор хөмхийгөө л зуугаад өнгөрлөө. "Надаас юу хүсээд байгаагаа л хэлэхийг хүсье, эрхэм Хокс"
Хариуд нь тэр намайг шоглох шиг эргэн тойрон цочтол чанга инээвхийлсэнээ сүнс сүлдийг минь сүрдүүлэх гэсэн шиг нүүрэнд тулж ирсэнээ "Хэчнээн хар данс бодож хариугүй хэдэн цаас аваад ийм нурах шахсан балгасанд өлбөрч үхэхээ хүлээснээс ноёны бохир албат болоод нохой шиг нь амьдар"гэж шивнэсэн.

YOU ARE READING
- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -
Historia CortaГундуу төрх, хиртэй биерүүн, бүдүүлэг дуу авиаг минь өршөөгтун. Гэвээс аймшиггүй зүрхлэн, мөхөс би саранд өчитхөе. Гэгэлзсэн хүсэл агуулж, даварч би саранд өгүүлье. Гэрэл гоо эх саран минь, ганц энэ удаа намайг сонсогтун Хэрвээ атал би хүмүүн төрсө...