Өдөр дундаас эхэлсэн бороо орой хүртэл зогссонгүй. Ажлаа дуусгачихаад түүнрүү залгасан ч утас нь холбогдсонгүй тэгэхээр нь тарснаа мэдэгдэж зурвас үлдээв.Ажил тараад цаг шахуу хүлээсний эцэст ямар ч өөрчлөлт алга. Тэр ирсэнгүй.
Бороо ч зогссонгүй...
Амласан юмсан "Ирээд авах болохоор хүлээгээрэй" гэж. Гэхдээ би мэднээ тэр ирэхгүй. Энэ ямар анх удаа биш.
Борооны улирал бороо орно гэдгийг нь мэдсэн ч шүхрээ яваагүй би. Тэр хүнийг ирэхгүй гэдгийг мэдсэн ч ирж аваасай гэсэн жижигхэн горьдлого тээсэн би. Замаараа дэлгүүр орж шүхэр авахыг ч хүссэнгүй. Зүгээр л бороонд норон алхана.
Бороо хүний сэтгэлээр мэдрэгддэг гэж боддог. Тийм биш гэж үү!!
Жаргалтай, баяр баясалтай, гунигтай аль алинд нь бороо хүмүүст яг тийм мэдрэмжийг нь л төрүүлдэг байх.
Гэхдээ илүү хурцалж.
Асгарах бороон дунд удаан алхана. Энэ мөчийг л мэдэрч байвал дараа нь яасан ч хамаагүй ээ.
Хажуугаар машинуудын сигналдах, хүмүүсийн яаран гүйлдэх бас бус чимээ л дуулдана.
~Зохиолчийн талаас~
Асгарах бороон дунд гүйлдэж, яарсан хүмүүс. Тэр дундаас нэгэн эмэгтэй хүйтэн бороонд шүхэрч үгүй, даарч байгаа болов уу? гэхээр яарсан ч юмгүй алхана. Удаан алхсаны эцэст нэгэн байшин руу орлоо.
Хүнгүй, гэрэлгүй байшин.
Гэртээ орж ирээд ядарч, цуцсандаа ч тэрүү нойтон хувцаснуудаа тайлсан болоод л хэвтээд өглөө.
Шөнө дунд болоход бүхэл бие нь даарсандаа сэрэв. Даарч чичирсэн биетэй эмэгтэй ядруухан биеэ чирсээр орноосоо бослоо.
Халуурч байгаагаа мэдсэн тул эмэгтэй халуун буулгах эм олж усаар даруулан уув. Эргээд хэвтэхдээ биеэ дулаацуулахын тулд хөнжил давхарлан нөмөрлөө.
***
Халууцаж нозойрсондоо сэрлээ. Хажуу тийшээгээ хараад нөхрөө ирээгүйг мэдсэн эмэгтэй гацсан мэт орныхоо нөгөө талыг харна. Хэр удаан ширтчихвээ хоосон орон зайг. Эмэгтэй орноос босохдоо багахан инээмсэглэв.
Гэвч энэ баярынх байгаагүй юм.
Харин шийдвэрээ гаргасных байсан юм..

YOU ARE READING
UN ||JJK|| [Completed]
FanfictionХоёрдохоо амлалт өгье... Болох уу? Зөвшөөрөх үгүйгээ хэлээч...