Case-7 /End/

1.1K 68 4
                                    

                                    •••

    "Бүгдийг орхиод зугтчихмаар үе
                  чамд төрдөг үү?"

                                    •••

Би айсан юм. Зүгээр л нөхрөө алдчихвий гэх айдас хорим мөч бүрд илүү ихэссэн. Тэгээд хаягдсан, хайрлагдахаа больсон нэгэн шиг мэдэрч эхлэсэн. Дэндүү сул дорой юм шиг санагдаж, юу ч хийж чадахгүй болсон.

Тэр үед хамгийн зөв шийдвэр нь би хайрладаг ч намайг гэхгүй хүнийг өөрийнхөө төлөө орхин явах л байсан юм.

Мэднэ дээ. Тэр үед ямар хэцүү байсныг. Тэр хүнийг орхиж явах. Одоо л өөрийгөө хайрлаж амьдрана гэсэн үед бас л тэрэнтэй зууралдаад эхлэсэн. Би бас л өөрийнхөө хамгийн дургүй төрх болох өнөөх сул дорой болж эхлэж байна!!!

Гэхдээ энэ хүн надад найдлага төрүүлээд байгаа нь аймшигтай. Гэсэн ч би одоо хүртэл бодлоосоо ухрахгүй гэж сул дорой болж буй сэтгэлдээ үргэлж хашгична.

Толгойд эргэлдэх олон бодолдоо самууран гартаа барьсан сэрээгээ алдахаа шахав.

Толгой гэнэт хүчтэй өвдөн, бие бадайрч эхлэв. Тэгээд биеэ бага багаар удирдаж чадахаа больчихсон. Газарт унахаа хүлээн хэр их өвдөхөө зөвхөн төсөөлөв. Гэвч би тэр өвдөлтийг мэдэрч чадаагүй.

"Хэр их унтсанаа мэдэхгүй нь. Сэрэхэд хамаг бие минь хөшиж, хөндвөрлөж байсан. Тэгээд алгуурхан явсаар толинд харахад дух хэсэгт минь боолт хийсэн байв.

Унахдаа бэртэл авчихаж.

Гэхдээ зүгээр дээ дотор орших өвдөлтны минь хэсэг байх.

Хэд хоног өнгөрөхөд гэр бүл, хамт ажиллагсад, найзууд гэх хүмүүс ч ирэв. Тэгэхдээ бүгд л "бие чинь муу харагдаж байна." " Чи яачихаа вэ?" гээд л.

Мэдэхгүй юм даа хүнд юу ч дохиолдож болно. Чамд тэр хүн үнэ цэнэтэй л бол өөрийнхөө сэтгэгдлийн тулгах биш тэр хүний оронд өөрийгөө тавьж хэсэг ч болов бодох хэрэгтэй. Үгүй бол зүгээр л битгий бод.

Би Жонгүгийг орхиж чадсан. Гэхдээ тэр хүн шударга байгаагүй. Хүмүүсийн дүгнэлт, буруу бодол гээд бүгд намайг эмзэглүүлж орхилоо."

Би дахин сэрсэн гэхдээ энэ удаан оршин буй даа. Шуудхан босож толинд харахад духан дээр минь ямар ч боолт бас шарх ч байгаагүй.

Утсанд минь дуудлага ирэхэд харвал залгасан хүн нь ээж байв. Тэгээд авах үгүй дээ эргэлзсээр авахад намайг буруутгасан ямар ч өнгө аяс алга байлаа. Бүр бодолд нь хүртэл байхгүй гэмээр.

UN ||JJK|| [Completed]Where stories live. Discover now