Case-6

1.1K 81 0
                                        

                                    ●●●

      "Чи дургүй байсан ч би
                      чамайг хамгаалах болно."

                                   ●●●

Дүрэм!!!

Дүрэм. Бодохоос ч дургүй хүрч байна. Биелүүлмээргүй байхад одоо яалтай ч билээ. Зүгээр л мартъя сонсоогүй юм шиг.

***

Хэдэн хоногийг хэвийн өнгөрөөв. Гэхдээ өнөөдөр Жонгүгтай ярилцсанаар болзоо маягын юм хийхээр болсон. Орой ажлаас ирж авна гэсэн болохоор зүгээр л хүлээнэ.

Ажил тарах үеэс арай өмнө ирээд хүлээчих нь тэр. Салж байгаа нөхрөө хамт ажлагсаддаа мэдэгдмээргүй байсан болохоор аль болох хурдхан гарлаа.

Зогсоол дээр ирээд өөрийн машинаа үлдээж түүний машинд суув. Хаана очохыг нь асуухад төлөвлөгөөгүй байгаагаа хэлэв.

Би: Тэгвэл зүгээр л хамт хооллоё.

Жонгүг: Тэгээд л болоо гэж үү?

Би: Өнөөдөр ажил ихтэй байлаа. Ядраад байна.

Жонгүг: Ойлголоо.

Хэсэг яваад нэг газар ирж зогсов. Ороход тохижилт сайтай, дулаахан уур амьсгалтай газар байлаа. Хооллож дуусахад цаг орой болсон болохоор шууд харихаар болов.

Ажил дээр очиж машинаа авах хэрэгтэй гэсэн ч маргааш ажилд хүргээд өгье гэсэн болохоор зүгээр л ирэв.

__

Олон хүний ярилцаж инээлдэх нь чихэнд хадаж, хааяа хааяа хөмсөг багахан зангирч явсаар автабусанд суув.

Машин эвдрээд гурав хоножээ.

Өмнө нь машингүй байсан үеэ дурсвал хэвийн байсан л юм шиг. Гэхдээ одоо бол олон хүн холхисон зам, нийтийн тээвэр залхуутай санагдах нь сонин.

Сарын сүүл учир хийх ажил ихсэж, ажлын цагаас ч оройтож тарах болов.

Бараг дуусч байгаа ажлаа дуусгахаар улайран сууж цагийг ч үл анзаарна. Хэсэг суусны эцэст хийсэн ажлаа дахин нэг нягтлаад нүүрэндээ багахан мишээл тодруулав. Удаан сууснаас болж хүзүү, нуруу минь бага зэрэг чилжээ.

Автобусанд сууж гэртээ ойрхон буудалд буув. Тэгээд гэрлүүгээ удаанаар алхаж эхлэлээ.

Сайхан агаар.

Гэрэл нь асаж, унтарсан замын гэрлүүд.

Гадаа дулаан ороогүй ч жиндүүхэн байхаа хэдийн больжээ.

UN ||JJK|| [Completed]Where stories live. Discover now