Гадаа сэрүү орж, улирал солигдсоныг илтгэнэ. Модод навчсаа унагаагүй ч бага багаар өнгө алдсаар.Энэ улирлыг л тэр хүнтэй тэсчихвэл болно. Тэгээд ямар ч урам хугарал, гомдол, шархлал байхгүй. Би тийм байгаасай л гэж хүснэ.
***
Нойрноосоо сэрээд гайхлаа. Тэр хүн намайг тэврэн унтаж байна. Өөрөөсөө холдуулаад босохыг хүссэн ч яагаад ч юм сэрээж болохгүй юм шиг санагдав.
Тэгээд яаж сэрээхгүй холдох вэ? гэж бодож надад хүрсэн биеийнх нь хэсэг болгоныг харна. Нүдээ гүйлгэж явсаар толгойгоо өргөх үед нүүрэнд нь тулаад ирэв.
Зүрх түргэн цохилж хэмнэлээ алдах үед, багахан сандрав. Энэ мэдрэмжийг энэ хүнээс мэдрэхээ болих хэрэгтэй!!!
Сандарсандаа босох гэж яарав. Тэр хүний сэрэх нь ч хамаа байсангүй. Шууд л дээр тавьсан гар, хөлийг нь шидчихлээ.
Тэгээд шууд л ариун цэврийн өрөө орлоо. Толинд өөрийгөө харж зогсов. Хэсэг өөрийнхөө төрөхийг харсан би шүршүүрт ороод гарав. Жонгүг одоо хүртэл унтаж байна. Цагаа харвал үүрийн дөрөв гэх нь тэр.
Ёстой нэг!!!
Буцаж унтая гэсэн ч нойр сэргэсэн учир дэмий л жонгүгийг харж уурлана.
Цухалдсаар өрөөнөөс гараад зочны өрөөнд суув. Тэгээд хийх юмгүй болохоор зурагтаа асааж үзчихмээр юм хайна. Тэгэж байж байгаа унтаад өгчихөж.
Бие хөшиж сэрэхийн хажуугаар өрөөний минь хаалга савагдан онгойв. Жонгүг их л ууртай байгаа болов уу? гэмээр хөмсгөө байдгаар нь зангидаад хажууд хүрээд ирлээ.
Түүнээс болж өглөө эрт сэрсэн учраас би ч бас муухай харах гэж хичээнэ. Ер нь тэр юунаас болж уурладаг юм.
Суусан газраас минь татаад босгочих нь тэр. Бие хөшсөн байсан болохоор бага зэрэг ёолов.
Тэгээд Жонгүг өндөр дуугаар "ОДОО ЯАХ ЮМ БЭ? УГААГААД УГААГААД АРИЛАХГҮЙ БАЙНА." гэх нь тэр.
Би муухай харсан чигтээ "юу" гэхэд "энэ" гээд ам руугаа заав. Юу хэлээд байгааг нь ойлгосон би инээд хүрээд эхлэв. Инээдээ барих гэж мушилзсаар "хэвийн л харагдаж байна. Бааштай гэдэг нь" гэв.
Хэлснийхээ дараа ч инээх гээд байсан болохоор хурдхан холдоё гэж бодоод холдов.
Амралтын өдөр эрт сэрсэндээ уцаарлан өдрийг өнгөрөөнө.
Хооллож дуусчихаад бас л хийх юмгүй өрөөндөө орж хэвтэв. Утсаараа оролдон хэвтэж байтал Жонгүг ороод ирэв. Нээх ч тоосонгүй үргэлжлүүлэн юмаа хийнэ.

YOU ARE READING
UN ||JJK|| [Completed]
FanfictionХоёрдохоо амлалт өгье... Болох уу? Зөвшөөрөх үгүйгээ хэлээч...