Case-2

1.1K 78 0
                                    


Гэрээсээ явснаасаа хойш ямар ч холбоо бариагүй юм. Тэгээд одоо ингээд энэ хүнд чирэгдээд буцна гэхээр яагаад ч юм айдас хүрнэ.

Хамаг алкохол гадагшилчихлаа.

Би: Явмааргүй байна. Намайг тавь!!

Зүрх хурдан хурдан цохилно. Удаан хугацаанд санагалзсан ч ийм байдалтай таарсан болохоор. Айж, эмээх мэдрэмж.

Тэр хүн. Гүнзгий амьсгал авч байна. Төрөлхийн түргэн, ширүүн зангаа дарах гэж л. Гэвч энэ тэрэнд нэмэр болохгүй гэдгийг би мэднэ.

Жонгүг: Гэртээ очоод ярилцая!!! Одоо зүгээр дагаад харь.

Би: Юу ярина гэж. Гэрлэлтээ цуцлуулахдаа л ярилцацгаая.

Жонгүг гарнаас хүчтэй татаж, чирэн явсаар: МАРТААГҮЙ БОЛ!!! бид одоо ч салаагүй.

Би: З-за тэгвэл түр хүлээ. Би хамт байгаа хүмүүсдээ явлаа гэж хэлэх хэрэгтэй.

Жонгүг: залгаад хэлчих!

Би: утас, хэтэвч гээд бүх юмаа дотор үлдээчихсэн. Авчихаад тэгээд явъя.

Энэхүү яриагаа түгдчин байж хэллээ. Худлаа ярьж чаддаггүй болохоор ингээд байдаг юм. Тэр ч бас тийм ч эрүүл биш байгаа болохоор анзаарахгүй байх.

Жонгүг хөмсгөө өргөж ирээд: Дотор ямар хүмүүстэй байгаа юм. гэснээ жуумалзан "Тэг ээ ороод юмаа аваад ир!! Хүлээж байя." Гэв.

Буцан клубын гадаа ирэхэд Жонгүг гар тавиад: "Хурдлаарай" гэв.

Юм хэлэлгүй толгой дохиод дотогш орлоо. Ороход л нүсэр их чимээ. Ширээндээ ирэхэд нөгөө хоёр маань:

~Ямар уддаг юм бэ?

~Царай чинь яачихсан юм. Зүгээр үү? гээд л..

Уучлал гуйж явах болсоноо хэлэхэд нөгөө хоёр минь ч зөвшөөрч удахгүй үдшээ дуусгахаа хэлэв.

Үүдэнд хүлээж байна гэсэн болохоор арын хаалгаар гарчихая гэж бодов. Би үнэхээр тэрэнтээ явахыг хүсэхгүй байна.

Яаралтай үеийн гарцан дээр очиход түгжээтэй байж таарав. Өөр гарах хаалгагүй болсон би буцаж явлаа. Тэгээд төв хаалган дээр ирэхэд тэр алга. Эргэн тойрноороо харсан ч алга.

Ингээд би зогсоол явж машиндаа суулаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор машин барихгүй гэж бодсон ч одоо надад дуудлагын жолооч дуудах сөхөө байсангүй. Шууд л хөдлөв.

***

Нийтийн орон сууцанд байгаа тул орц руугаа орж цахилгаан шат хүлээв. Араас хүн хараад ч байгаа юм шиг мэдрэмж төрөхөд саяны мэдрэмж одоо болтол арилаагүй байна гэж бодов.

UN ||JJK|| [Completed]Where stories live. Discover now