Case-3

1.4K 85 2
                                        

(Эхлээд Case-2ыг уншна уу🤗)


***

Уучлалт гуйлаа гэж бодъё л доо?

Бодохоос ч дүргүй хүрч байна!!!

-

Удаан бодсоны эцэст тэр чинь зүгээр л нэг үг шүү дээ. Тэрний хүссэн нь надаар уучлал гуйлгаж намайг өрөвдөлтэй байдалд оруулах.

Тиймээ тэр уучлалтыг нь гуйгаад өгье? Одоо харилцаагүй болсон гэж бодоход л болно.

Тэгээд энэ асуудлаа шийдчихээд шууд гэр бүлийнхээ өмгөөлөгчтэй уулзаж салах өргөдөл гаргая.

***

Би эхлээд нарийн бичигтэй нь ярьсан. Энэ их амархан би одоо ч түүний эхнэр шүү дээ. Тэгээд уулзах цаг товлосон юм.

Захирал минь албан ёсны уучлалт хүс гэж хэлсэн!!!

***

Ажил тараад уулзана гэж товлосон газраа ирээд цаг харвал би арван минут хоцорсон байв.

Гэсэн ч санаа зовсонгүй. Өөртөө итгэлтэй алхсаар танхимд ороход зөөгч бүсгүй ирж захиалга өгсөн эсэхийг асуулаа.

Захиалсан нэрээ хэлэхэд дагаж явахыг хүсэв. Зөөгчийг дагаж явсаар Түүний суусан ширээнд ирэв.

Тэр инээмсэглэн сууна.

Хүндэтгэлтэй гэх чинь мэндлээд ширээнд суух зөвшөөрөл хүслээ. Тэр нүдээрээ ширүүн харсан ч, жуумалзан суухыг дохив.

Суусны дараа ч тэр жуумалзсаар "сонирхолтой л юм Жон эрхлэгчээ" тэгээд яах гэж уулзая гэсэн юм бэ дээ?

Би: Мэдэж байж ингэж ярих хэрэггүй дээ захирлаа, тэгээд бас Ду эрхлэгч гэж дуудна уу?

Жонгүг: Албаны байх чинь ээ. Миний төсөөлсөн уулзалт биш бололтой тийм үү.

Би: Харин ч яг таны хүссэн шиг уулзалт.

Жонгүг: Тэгвэл нэг юм асууя л даа.

Намайг толгой дохиход тэр хөмсгөө дээш өргөсөөр:

~Энэ уулзалтын дараа та хаашаа явах юм?

Би: Мэдээж хэрэг өөрийнхөө гэрлүү. энэ үгээ  хэлснийхээ дараа би уруулныхаа үзүүрийг багахан дээш нь өргөн инээмсэглэв.

Жонгүг жуумалзсан чигтээ: Тиймээ миний төсөөлөөгүй уулзалт.

Ямар уулзалт гэж бодсоныг нь бараг л гадаглаж байна. Гэхдээ өөрөөр нь хэлүүлэхийг хүссэндээ: Тэгээд Жон захирлаа ямар уулзалт гэж бодсон юм бэ дээ? бага зэрэг айлгүйхэн инээмсэглэл.

UN ||JJK|| [Completed]Where stories live. Discover now