~Жонгүгийн талаас~Би одоо болж байгаа бүх юманд буруутай. Ирээдүйд болох юманд ч буруутай...
Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Түүндээ хайртайгаа мэдэрдэг ч нэг мэдэхэд л бүх юм болчихсон байсан.
Бид ахлах сургуулиасаа хойш дөрвөн жил үерхсэн. Их сургууль төгсдөг жилээ гэрлэж, залуухан аз жаргалтай гэр бүл болсон. Гэрлээд жилийн хугацааг өнгөрөөхөд бие биедээ хайртай ч, бид өөрчлөгдсөн байсан. Аргагүй шүү дээ удаан хугацаа өнгөрөхөд бид хүүхэдтэй болоогүй юм.
***
Тэр үеэс эхлэж би түүндээ уурлаж эхлэсэн. Хамгийн тэнэг нь зүгээр л хамт байхын оронд эхнэрээ ганцааранг нь орхидог болсон.
Тэгээд би эхнэртээ уурлаж, түүнийгээ гомдоож, уйлуулдаг болсон.
Дахиад жил гаран өнгөрөхөд би өөр хүнээс жаргалаа олсон. Гэхдээ тэр эмэгтэй хайрламаар ухаалаг, сайхан сэтгэлтэй нэгэн.
Бид цуг явж байгаад эхнэрийг минь харсан юм. Хааяа дуслах нулимс, гунигаа нуух гэсэн инээмсэглэлтэй эхнэртэй минь..
Мэдэхгүй юм. Тэгээд л бидний хүүхэд өөр хүнийг зовоон байж төрөхийг хүсээгүй байх. Би ч новш юм даа.
Хүүхэд үгүй болсоны дараа тэр эмэгтэй намайг эхнэрээ сонгохыг хүссэн. Миний ойлгосон зүйл бол хүүхэд минь ч тэр эмэгтэй ч над шиг нэгнийг хайрлаж хэн нэгнийг сэтгэлийн зовлонтой байлгахыг хүсээгүй.
Хамгийн адгийн нь би тэр эмэгтэйг алдчихаад тийм ч их шаналаагүй.
Тэр эмэгтэйгээс салсаны дараа би шууд л эхнэртэйгээ хэвийн харилцаатай болж чадаагүй. Хэсэг хором өнгөрөх эхнэр минь яваад өгчихсөн.
Би өөрийгөө чадалтай нэгэн гэдгээ дурьдсан билүү!!!
Хүн явуулж эхнэрээ олсон юм. Дэндүү амархан. Эхнэр минь надаас нуугдаагүйг ойлгосон, тэр минь зүгээр л над шиг хүнтэй байхыг хүсээгүй. Тэр үйлдлийг нь хэдий тэнэг ч ойлгосон болохоор зүгээр л хүлээсэн.
***
Хэдэн сар өнгөрхөд бид дахин бие биенээ харсан. Гэхдээ шөнийн цэнгээний газарт. Хэсэгхэн хоромд гайхсан ч гэнэт хөдөлдөг ууртай зан минь сэдэрчихсэн. Тэгээд нэг л мэдэхэд гарнаас нь татчихсан хүчээр чирж байсан.
Надтай явахгүй буцах ёстой гэдгийг нь сонсоод уур хүрсэн ч надад хүчлэх эрх байхгүй. Тэгээд эхнэр минь дотогш юмаа авахаар орж, би хүлээх болсон ч араас нь орчихсон. Хаашаа явахыг нь харж, үйлдэл бүрийг нь дагуулж надтай явахгүй гэдгийг нь ойлгосон.
YOU ARE READING
UN ||JJK|| [Completed]
FanfictionХоёрдохоо амлалт өгье... Болох уу? Зөвшөөрөх үгүйгээ хэлээч...