Case-1

1.5K 93 1
                                        


Үд дунд өнгөрөхөд бүсгүй өөрийн бүх юмыг баглаж дуусчээ.

Эмэгтэйн гэх тодотгох зүйлгүй болсон гэрээ хараад гунихралын ганц нулимс унагасан ч хурдхан шиг шудраад хэн ч байхгүй хоосон гэрт "энд тэр хүнтэй жаргалтай амьдрах байх гэж бодсон юмсан" амандаа дуулдах төдий хэлээд нулимстай нүдээр ойр орчмоо харж суув.

Төд удалгүй гэрийн хонхыг хэн нэгэн дарахад дунд эргэм насны залуу байв. Тэрээр өөрийгөө дуудлагын жолооч гэдгийг хэлснээр ачаануудыг зөөж машинд хийж дуусхад бүсгүй түр хүлээхийг гуйв.

~Миний талаас~

Жолоочид түр хүлээж байхыг гуйгаад өөрөө үлдэж түүнд захиа үлдээхийг хүсэв.

Зурвас бичиж болох байсан ч битгий яваач гэж залгахвий гэхээс айсан юм. Тэр хүн гуйх л юм бол утгагүй амьдралаасаа явж чадахгүй байх.

Ингээд гэрээ сүүлийн удаа гэж бодож харчихаад машинд суув.

***

Машинд суугаад хөдлөх мөчдөө харамсах шиг нулимсаа барьж дийлээгүй юм.

Маргааш нь гэхэд би эцэг эхийнхээ гэрт ирсэн. Тэд минь намайг харчихаад баярласан ч бас шаналсан юм. Арга ч үгүй биз хүнтэй суусан охин нь ингээд ирж байхад ямар эцэг эх зүгээр байх билээ.

Ирээд гурав хоног болоход тэр өөдгүй амьтныг дэндүү ихээр санана. Утсаа унтраачихсан. Чамаас салж байна гэж хэлэхэд хэцүү санагдаад л тэр. Эцэг эхдээ ч энд байхгүй гэж хэлээрэй гээд.

Өдөржингөө хийх юмгүй гөлийж суусан би ээжтэйгээ оройн хоол хийнэ. Хоол болох үеэр аав минь ирж бүгд суун хооллов.

Бага байх үедээ эцэг эх шигээ хайртай хүнтэйгээ, жаргалтай амьдарна гэж боддог байлаа. Гэхдээ юм санаснаар болохгүй шүү дээ.

Хоолны үед дүү минь:
  -Хүргэн ах над руу залгасан..Ирээгүй гэж хэлсэн л дээ. Гэхдээ эгчээ та үнэхээр салахаар шийдээд ирсэн юмуу?

Нэг санаа алдчихаад "тиймээ" гэж хэлэв. Өөр юм ярьсангүй хооллож дуусах үеэр аав минь:
  -Тэгвэл одоо яаж амьдаръя гэж бодож байна даа?

"Зүгээр л урьдын адил ажиллаж, сайхан амьдрах болно. Хэд хэдэн газар цахимаар ажилд орох хүсэлт гаргасан болохоор хэд хоног хариуг нь хүлээнэ дээ"

Хооллож дуусахад аяга, тавгаа угаачихаад өрөөндөө оров.

Хэдэн хоногийн турш юу ч хийхгүй суусан болохоор ажил хийхээр шийдсэн.

UN ||JJK|| [Completed]Where stories live. Discover now