1-р хэсэг

1.5K 134 24
                                    

Хүн бүр л анхны цас наар анхны хайртайгаа учирна гэж мөрөөддөг байх. Гэвч би анхны цас наар анхны хайртайгаа учрах бус сүүлчийн цас наар сүүлчийн хайртайгаа учирсан юм. Яагаад сүүлчийнх юм бэ? гэж та магад бодож байгаа байх. Учир нь би аль хэдийнээ үхчихсэн.

Би танд одоо өөрийнхөө эмгэнэлт түүхийг ярьж өгье.

Тэр нэгэн өвөл би түүнтэй учрахаасаа өмнө энгийн л нэгэн ахлах сургуулийн сурагч байв. Бусдаас ялгаагүй л муу ч биш сайн ч биш дундаж дүнтэй сурагч.

Намайг Кан Сүү Жи гэдэг 'байсан'.

Би дүн шигээ дундаж өндөртэй, хүрэн бор тайр-мал үстэй, том болов ч давхраагүй хар нүдтэй, нимгэн бус зузаан ягаан уруултай, хэт биш яг л надад тохирсон гэмээр цагаан арьстай охин байв. Гэвч би одоо хэт цагаан арьстай, хавдаж улайсан нүдтэй, цайж хүрэнтсэн уруултай, энд тэндээ зэрэмдэг болсон биетэй, бусадтай л адил цогцос болжээ.

Тэр нэгэн өдөр манай гэрийн хаалгыг хэн нэгэн нь тогшив. Би ч хаалгаа онгойлгон өгтөл тэрхүү хүн доод айлын хүн гэж өөрийгөө танилцуулан, манайхаас ус алдаж буйг хэллээ. Тэрээр давхраатай том алаг нүдтэй, надаас бага зэрэг өндөр, цайвар арьстай, надаас нэг юм уу хоёроор ах бололтой нэгэн байв.

Би одоо ч түүнд хаалгаа тайлж өгсөн дөө харамсаж басхүү баярладаг юм.

Гэнэн томоотой харагдаж байсан тэрхүү хүүг би яахан хонины арьс нөмөрсөн чоно байсан гэж мэдэх билээ.

❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now