5-р хэсэг

422 72 5
                                    

Үхсэнийхээ дараа л амьдрал ямар сайхныг ухаарна.
Амьсгалах хором, мөч бүр чинь дэндүү учир, утгатай байсныг тэр л үед чи ухаарна.

Амьд байхдаа үхлийг хүсэж байсан ч, одоо харин амьдралыг илүү ихээр хүсэх болов.

Сүбин, Мирэ хоёрыг хэзээ ч тэгнэ гэж зүүдэлж ч явсангүй.

Хэрвээ би дахин амьдарвал та хоёрыг үгүй хийх болно.

Мирэ "Эгчээ" гэж хэлээд инээсээр ойртоно.

 Хэрэв би түүнийг таньдаггүй байсан бол түүний гоо үзэсгэлэн болон энхрий зөөлөн инээмсэглэлийг нь бишрэн, сайшаах байсан байх. Гэвч би түүний үнэн төрхийг мэдэх учир түүний энэ царай, инээмсэглэл нь дэндүү жихүүцмээр санагдана.  Хамгийн сүүлд хэзээ тэр надтай хүн шиг харьцлаа магадгүй ээжийн хажууд?

Би "Яах гэсэн юм?? хурдан хэл би завгүй байна!!" хэмээгээд элгээ тэврээд зогсчхов.  Хөндлөнгийн хүн харвал намайг үнсгэлжингийн хойд эгч шиг хэмээн унтууцах байх. 

Мирэ "Та доод айлын Сүбин ахтай дотно юм уу?"

Би "Чи хэзээнээс миний хэрэгт хошуу дүрдэг болоо вэ? Өөрийнхөө хэрэгт л анхаарал хандуул!!" 

Мирэ "Хах, таны яах нь надад хамаагүй зүйл. Би Сүбин ахад сайн. Тиймээс та түүнтэй ойр байх хэрэггүй. Эвээр хэлж байхад үгэнд минь ороорой доо!" гэж хэлээд яваад өгөв.

Тэр үед л анзаарах байсан юм. Чиний сэтгэл хөрсөн гэдгийг.

❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now