10-р хэсэг

390 71 15
                                    

Day:1
Бид хоёр паркд очиж тоглоцгоов. Хэдий надад сайхан байсан ч, түүнд харин бөөлжмөөр байсан бололтой.

Day:2
Өнөөдөр харин зүгээр л хамтдаа хоол идэцгээв. Гэхдээ үүний зэрэгцээ Сүбин намайг тоолгүй хэн нэгэнтэй чат бичилцсээр л байв....

Энэ мэтээр өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд арав дахь өдөр болчихсон байлаа.

Бид өнөөдөр намсан цамхагт очино. Үнэн дээ би намсан цамхагийн барааг нь л харж байснаас нэг ч удаа орж үзээгүй.

Гайхалтай, үнэхээр гоё байна. Сүбинтэй хамт байгаа болохоор бүр ч илүү гоё байна.

Би "Сүбинаа"

Сүбин "Яасан?"

Би "Өнөөдөр сүүлчийн өдөр болохоор...чи утсаа больж болихгүй юу?"

Сүбин "Хах чи өөрөөсөө хэтэрсэн зүйл хүсэж байна Сүү Жияа. Чи  өөрийгөө нэг хар даа!! Наад царай үс, хувцас чинь одоо юу вэ? Ичмээр гэдэг нь. Хэмжээ хэмжээндээ байцгаая Кан Сүү Жи. Чи надад хайртай гэсэн байх аа? Тэгвэл миний төлөө үхэж чадах юм уу?"

Би "Мм чадна."

Сүбин "Тэгвэл одоо үх!!" гээд арагш түлхчихэв. Гэвч би зүгээр ч нэг унасангүй. Унахдаа ар талынхаа цонхыг хагалаад доош уначихав.

Ахх өвдөж байна. Сүбинаа гуйя надад туслаач?, намайг авраач?

Тэр үед чи намайг түлхээгүй байсан бол би амьд байх байсан юм. 

Гэнэт л хаанаас ч юм тодоос тод гэрэл гарлаа. Нэг л мэдэхэд би нэг умагар өрөөнд сууж байв. Хаалга онгойн гаднаас нэг эгч орж ирэв.

Тэр эгч "Ари, миний охин хоолоо ид. Хоол болчихлоо."

Би "Ари гэж намайг хэлээд байгаа юм уу?"

Тэр эгч "Чамаас өөр хэн л байв гэж. Алив бос хоол чинь хөрлөө."

Би яахлаараа Ари гэх хүн болдог билээ. Би чинь Кан Сүү Жи шүү дээ. Өрөвдөлтэйгөөр үхсэн Кан Сүү Жи.

Би амилчихсан юм байх даа. Өөр хүний дүрээр?

Гэхдээ Ари гэж Хан Ари мөн болов уу?

-2016.10.8

X1 "Гайхалтай, тэр охин ч хөөрхөн юм аа."

X2 "Нэрийг нь Хан Ари гэдэг гэсэн. Би түүн шиг царайтай ч байсан болоосой."

X3 "Гэхдээ ямар дан ганц царайгаар амьдрах биш. Хүн мөнгөтэй байх хэрэгтэй шүү дээ. Түүний гэр бүл гуйлгачин гэсэн. Та нар түүний өмссөнийг хар даа. Бүгдээрээ хямдхан, хуурамч зүйлс байгаа биз дээ."

X2 "Нээрээ ч тийм дээ."

Тэдний гэр бүл ядуу гэдэг нь үнэний ортой л юм. Гэхдээ Ари үнэхээр хөөрхөн юм аа. Алдартай жүжигчидээс дутах зүйл алга. Өндөр хамар, давхраатай хар нүд, зузаан ягаан уруул, цас шиг цагаан өөгүй толигор арьс, өндөр туранхай бие гээд л..

Би өмнө нь ийм байсан бол хүмүүс намайг хайрлах байсан болов уу?

Удалгүй би доош буув.

Аригын ээж "Ари энэ өндгийг идээрэй."

Юу вэ? энэ хоолнууд чинь. Нэг ч мах алга байна шүү дээ. Ядахнээ олигтой хачир ч алга. Энд кимчи, өндөг, будаа л байна.

Би "За"

Би "Эгчээ бишээ э-ээжээ одоо хэдэн он бэ?

Аригын ээж "Өнөөдөр чи чинь яагаа вэ? Одоо чинь 2020 он. Яана даа оноо ч мэдэхгүй байх гэж.

Би "Би их сургуульд явдаг бил үү?"

Аригын ээж "Чи явахгүй гээд яваагүй шүү дээ. Удахгүй ажлын чинь цаг боллоо. Хурдан хоолоо идчихэд яв."

Хан Ари чамд баярлалаа. Гэхдээ тэр үед надад хийсэн зүйл чинь хэзээ ч уучлагдахгүй шүү!!

~SooJi

❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now