3-р хэсэг

611 95 1
                                    

Бүх зүйл дахиад л давтагдана.
Өдөр бүр нэгэн хэвээрээ.
Бүүдгэр тэнгэр, жихүүн салхи гээд л бүгд яг л хэвээрээ.

Гэрээсээ гардаггүй, гэрийн буг гэх нэрийдэлтэй би тэрхүү орой яагаад ч юм саяхан нүүж орсон хэдий ч аль хэзээний дасал болсон гэрээсээ гарсан юм.

Гадаад ертөнцөөс ангижраад уджээ. Хичээл орох үед л гарна уу гэхээс бусад үед би гадагш гардаггүй учир хааяа, хааяа л өрөөнийхөө цонхоор гадаах ертөнцийг тольддог байв.

Одоо амарчихсан учир гэрээс гарна гэдэг өдрийн од адил ховор болж.

Үүнээс минь болсон ч юм уу? гэр бүл минь намайг гарах гэхэд ихэд гайхан харцгаана.

Нээрэн тэд гэр бүл гэж дуудуулах эрхтэй гэж үү?

Үнэндээ миний гарах гэсэн гол шалтгаан нь гэрийн гадаах савлуур байсан юм.

Гадагш гарах үед ашгүй тэнгэр цэлмэг байв.

Би жигд хэмнэлээр алхсаар савлуур луу аажим аажим аар дөхнө.

Гэвч гайхалтай нь хэн нэгэн надаас урьтан тэрхүү савлуур дээр суучхав.

Багаасаа л амархан бууж өгдөг хүүхэд байсан учир энэ удаа ч гэсэн бууж өгөхөөр шийдэн гэрийн зүг алхлаа. Яарах юм байхгүй тул удаанаар алхангаа тэнгэрийг ширтэнэ.

Гэрийн үүдээд дөхмөгц хэн нэгэн  гараас минь атгав. Эргэн хартал доод айлын хүү дүрээрээ мөн байв.

Би гайхсаар "Яагаад байгаа юм бэ? Мэдрэл муутай амьтан минь намайг тавиач!" гэж орилоход, доод айлийн хүү "Уучлаарай, гэхдээ би чамд сайн" хэмээн намайг тэвэрлээ.

Үнэндээ тэрээр алдартай дуучин, жүжигчдээс ч царайлаг нэгэн байтал над шиг энгийн нэгэн охиныг тоож дурласан гэж үү?

Би түүний нэрийг ч мэдэхгүй байтал тэр яаж миний нэрийг мэдсэн юм бол?

Түүнийг гаж донтон байж магадгүй гэх сэжиг төрөн түүний тэврэлтээс салан юу ч хэлэлгүй гэр лүүгээ орчихлоо.

Маргааш, нөгөөдөр нь гэсээр бүтэн сар би гэрээсээ гараагүй юм. Магадгүй айсан байх.

Хэнээс гээч? Чамаас лав биш Чой Сүбин. Би зөвхөн өөрийнхөө энэ сэтгэлээс л айсан юм. Чамд татагдах байх гэж. Нэрийг нь ч мэдэхгүй хүндээ татагдах байх гэж.

Бүтэн сар гэрээсээ гараагүй учир өнөөдөр гарахаар болов.

Би сандарч байна. Чамтай таарч магад гэж. Гар минь салганаж, хөлс минь цутгаж байна. Гэвч би яагаад? гэдгийг нь мэдэхгүй юм. Яагаад нэрийг нь ч мэдэхгүй хүнээс болж ингэтлээ айх ёстой гэж?

Гадагш гарахад өмнөх шигээ бус нэг л бүүдгэр байв. Өөр хийх юмгүй тул өнөөх савлуур луу зүглэв.
Хэн ч байхгүй байсан учир яаралгүйхэн шиг аажуу алхан очин суулаа.

Хэдий суусан боловч төсөөлсөн шиг минь сайн савлаж өгөхгүй байв. Болохгүй болохоор нь сүүлдээ барьж явсан жижиг хар цүнхнээсээ чихэвч, утас хоёроо гаргаж ирэн дуу сонсон дэмий л савлуур дээр сууна.

Гэнэт өнөөх хөдлөж өгөхгүй байсан ёрын савлуур хөдлөж эхлэв. Гайхан чихэвчээ аван хартал, доод айлийн хүү гэгээн дүрээрээ зогсож байв.

Тэрээр "Уучлаарай, гэхдээ савлуур чинь хөдлөхгүй ба-байхаар нь л.. Гэхдээ чи яагаад нэг сар харагдаагүй юм бэ? Я-ямар нэгэн юм тохиолдоо юу?" хэмээгээд нэгэн ууттай зүйл өгчихөөд гүйгээд явчихав.

❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now