Тэрхүү ууттай зүйлийг нээж харваас дотор нь ганц шоколад болон захиа байв.
Захиан дээрхээс дурдвал
"Сайн уу? Кан Сүү Жи. Хэдий чи намайг мэдэхгүй хэдий ч би чамайг нүүж ирснээс чинь хойш мэдэх болсон. Сарын өмнөх явдалд намайг үнэхээр уучлаарай.
Би тэгье гэж тэгээгүй шүү зүгээр л би чамд дэндүү сайн.Намайг Чой Сүбин гэдэг. Чи анзаарсан байх намайг доод айлын чинь хүү гэдгийг. Би одоо ахлах сургуулийн төгсөх анги. Тэгэхээр чамаас нэг ах гэсэн үг. Чи намайг юу гэж ч дуудсан болно оо. Бас би чамд үнэхээр их сайн учраас надтай үерхээч?
-Choi Soobin" гэсэн байв.
Үнэндээ би түүнийг өрөвдөж байв. Тиймээс нэг удаа л түүнд боломж олгохыг хүсэж байна.Бодож байснаараа би түүнд боломж олгон, үерхэх саналыг нь хүлээж авсан юм.
Миний үхэл анх ханхалсан өдөр....
Хэрвээ би түүний саналд зөвшөөрөөгүй байсан бол өдийд амьд, сэрүүн байх байсан болов уу?
Эсвэл өөр нэг зүйлээс болж үхэх байсан болов уу?Би одоо л нэг юм ухаарах шиг...амьдрал хатуу гэдгийг.
Бурхан надад дахиад ганцхан боломж олгох юм бол амлаж байна би "Дахиж үхэхгүй" гэж.
Гуйя надад дахиад ганцхан боломж олгооч?
Түүнтэй үерхээд сар болж байна. Энэ хугацаанд би түүнийг бага зэрэг ч болтугай таньж, мэдэж авав.
Анх зүгээр л нэг доод айлын танихгүй хөвгүүн байсан бол одоо харин миний амьдралын утга учир болжээ.
Хүн их хурдан дасдаг ч их удаан мартдаг бололтой.
Магадгүй нэг өдөр Сүбин бид хоёр салсан ч, би түүнийгээ хэзээ ч мартахгүй. Учир нь би түүнд тийм л их хайртай.
-2016.10.3
Өнөөдөр би анх удаагаа найз, нөхөдгүй нийтэч бус зожиг гэдэгтээ харамсав. Гурав дугаар цаг дээр математик орж байх үед багш хүүхдүүдийг дөрөв, дөрвөөрөө баг болон хуваагд гэсэн юм. Гэтэл хэн ч надтай баг болохыг хүссэнгүй.
Үдийн цайны цагаар хэн ч хамт суудаггүй. Ийм амьдрал ер нь надад хэрэгтэй юм болов уу?
Нийтэч олон найзтай байсан би хэзээнээс эхэлж ийм болчихсон юм бэ?
Магадгүй аав минь өнгөрч, ээжийн нууц амраг болон нууц хүүхэд нь гарч ирснээс болсон байх?
Бусад ээжүүд хүүхдээ хайрлаж, хамгаалж, халамжилдаг байхад миний ээж намайг нэг нас хүрснээс хойш бар, шөнийн клубд орших болсон.
Ээж минь намайг арван зургаан настайдаа төрүүлсэн юм.
Тиймээс ч намайг аравтай байхад хорин зургаан настай байсан.
Арван нас хүрснээс хойш манай гэрийн гадаа сурагч, оюутан, ажилчин залуучууд их эргэлдэх болсон. Тэр үед жоохон байсан болохоор учрыг нь ойлгоогүй юм. Гэтэл дараа нь ойлгосон тэд бүгд ээжтэй уулздаг залуучууд байсан гэдгийг.
Би амьдралдаа хэдхэн хүмүүсийг маш ихээр үзэн яддаг. Ээж, ээжийн нууц амраг, ээжийн нууц охин. Өө тийм л дээ тэд нар чинь одоо миний аав дүү хоёр болсон шүү дээ.
Ээжийн нууц охиныг И Мирэ гэдэг. Тэр надаас хоёр насаар дүү. Үнэн дээ тэр үнэхээр миний уурыг хүргэж чаддаг. Мирэ болон түүний аав яг л хорт могой шиг.
Тэр хоёроос гадна ээж минь ч яг тийм. Таарсан хүмүүс нийлж аавын минь амийг авч одсон доо.
YOU ARE READING
❄Last snow❄ ||Complete||
AventuraХүн бүр л анхны цас наар анхны хайртайгаа учирна гэж мөрөөддөг байх. Гэвч би анхны цас наар анхны хайртайгаа учрах бус сүүлчийн цас наар сүүлчийн хайртайгаа учирсан юм. Яагаад сүүлчийнх юм бэ? гэж та магад бодож байгаа байх. Учир нь би аль хэдийнээ...