6-р хэсэг

369 69 11
                                    

-2016.11.29

Өнөөдөр миний төрсөн өдөр учир Сүбин бид хоёр уулзахаар тохирсон юм.

Гэвч түүнтэй уулзахаар тохирсон цагаас тэрээр арван минут хоцорч байв.

Зүгээр дээ, арван минут гэдэг чинь харин ч бага байна, тэр зүгээр л ажилтай байсан байх гэх бодлуудаар өөрийгөө тайвшруулаад бас л арван минутыг өнгөрөөсөн байв.

Арван минут гэдэг бага хугацаа.
Гэсэн ч арван дөрвөн арван минут гэдэг их хугацаа.

Нэг л мэдэхэд хоёр цагийг түүнийг хүлээн өнгөрөөсөн байлаа.

Удалгүй би даарч эхлэв.

Гэхдээ би тэвчив.

Гэсэн ч тэвчээр минь алдагдаж эхэллээ.

Би түүний дугаар луу тасралтгүй залгаж байв.
Бараг зуун удаа залгаж, мессеж бичсэн ч алийг нь ч тэр авж эсвэл уншсангүй.

Удалгүй зүгээр л түүнийг ирэхгүйг нь ойлгов.

Автобус эсвэл машинаар явахаас илүүтэйгээр алхах нь надад илүү таалагддаг ч, энэ удаа яалт ачгүй гадаа хүйтэн байгаа учир автобусанд суулаа.

Автобусанд сул суудал ганц л байсан нь нэг залуугийн хажууд байв.

Хальт харахад л царайлаг гэдэг нь мэдэгдэж байлаа.

Чой Ёнжүн...
Намайг авраач?...

❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now