16-р хэсэг

331 56 16
                                    

Бид аль хэдийн кафед орж ирэн суусан байх бөгөөд Сүбин их л сандарсан байдалтай над руу ширтэнэ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг нь л энэ байх.

Би "Сүбин аа чи үхэл ямар байдгийг мэдэх үү?"

Сүбин "Би яаж мэддэг юм бэ?" хэмээн чичирсээр ориллоо.

Мирэ "Манай убба угаасаа яаж мэддэг юм бэ?"

Би "Убба? Инээд хүргэчихлээ байна"

Мирэ "Энэ муу эргүү хүүхэн чинь одоо!!"

Мирэг үгээ хэлж дуусгахын завдалгүй би түүнийг алгадчихав.

Мирэ "Яаж байгаа юм бэ?"

Би "Удаан уулзаагүй эгчтэйгээ мэндлээгүй болохоор чинь шийтгэсэн юм. Яасан болохгүй юу?"

Мирэ "Хэн хэний эгч гэж? Би эгчгүй!!"

Би "Арай танихгүй байгаа юм биш биз дээ?" гэн инээд алдсаар хэлэв.

Мирэ "Б-би хэнийг таних ёстой гэж?!"

Би "Би чамд заавал би Кан Сүү Жи байна гэж хэлэх ёстой юу? Иймхэн юм ч ойлгочхож чадахгүй байж намайг хуурна гэнэ ээ"

"Битгий худлаа ярь! Сүү Жи үхсэн" тэрээр хорссон нүдээр над руу ширтэн ийн хэллээ.

Сүбин "Чи хэн ч байсан яах гэж энд ирсэн юм?"

Би "Харин ээ, яагаад юм бол?"

Сүбин "Битгий тоглоом хийгээд бай!"

Би "Чи үхэхийг хүсэж байна уу?'

Сүбин "Хэн л үхэхийг хүсэх юм? Би үхэхийг хүсэхгүй байна."

Би "Гэхдээ яадаг билээ. Өнөөдөр чиний бас чиний үхэх өдөр."

❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now