Special chapter

445 73 17
                                    

Хэдий саяхан амиа хорлосон боловч өөрийн жинхэнэ дүр төрхтэйгөөр Сөүлийн төв эмнэлэгийн орон дээр эргэн сэрэв.

Гайхалтай, би үхээгүй байсан хэрэг үү? Ойлгомжгүй юм.

Би үхсэн тэгээд амилсан дахиад л үхсэн гэвч дахиад л амиллаа. Үхсэн гэж бодсон бие минь эмнэлэгт байна.

Намайг хэсэг тээнэгэлзэж байтал гаднаас сувилагч орж ирэв.

Сувилагч "Хадагтай Кан!"

Би "Яасан?" гэж хэлэн түүн рүү харлаа.

Өнөөх сувилагч "Э-эмч" хэмээгээд сандран гүйсээр гарав.

Тэр даруйд нь би зөрүүлэн эмнэлгээс гүйн гарлаа.

Бурхан надад дахин нэг боломж олгосон бололтой.
/Үнэндээ би олгосон шүү дээ хар хулгайчаа😂/

Үнэхээр тийм юм бол би дахин амьдрах хэрэгтэй.

-2023.8.5
France, Paris

Тэр явдлаас хойш аль хэдийн гурван жил өнгөрчээ. Сарын өмнө би Парисд ажлаар ирсэн бөгөөд одоо Сөүл рүү нисэх гэж байна.

Бүх явдлыг тайлбал би хараахан үхээгүй байсан бөгөөд хэдэн жилийн турш комад байсан.

Ээж биш ээ хадагтай И хөрөнгийг минь авахын тулд эргэн тойрны минь хүмүүст намайг үхсэн гэж итгүүлсэн байв.

Гэсэн ч би сэрчихсэн. Үнэхээр инээд хүргэм юм. Тиймээс ч удалгүй би компаниа удирдаж эхэлсэн юм.

Ажлаар өөрийгөө сатааруулж болсон бүх зүйлсийг мартахыг хичээсэн.
Гэвч мартах хэцүү юм билээ.

Үл таних эр "Та миний нэг зүйлийг хулгайлчихсан байна" хэмээн цааш харсаар хэлэв.

Би уцаарласаар "Юу вэ? би юу ч хулгайлаагүй шүү дээ. Би хулгайч биш!" ийн хэллээ.

Тэр хүн гэнэт л нааш харав. Бурхан минь, тэр миний хамгийн их биш ч ихээр санаж байсан хүн минь байв.

Тийм ээ, тэр хүн Ёнжүн байв.

Ёнжүн "Үгүй гэж үү? Гэхдээ та миний зүрхийг хулгайлсан хүнтэй их адил харагдаад байх юм" гэж хэлээд инээмсэглэв.

Би "Санасан шүү, Чой Ёнжүн"







❄Last snow❄ ||Complete||Where stories live. Discover now