A Painter(?)

991 94 11
                                    

Зи шөнө бараг л нойргүй хоносон хэдий ч өглөө эртлэн боссон байлаа. Өөртөө эвтэйхэн хувцсаа өмсье гэж бодсон ч өнөөх хослолыг сонгоод өмсөв. Энэ дүрэмт хувцас түүнд эвтэйхэн санагдсан байх. Бас охин эндээс зугтах талаар бараг л бодохоо больсон байна. Магадгүй тэр тэдэнд өөрийг нь эдгээж чадна гэсэн итгэл тавьсан байж болох юм.

Өрөөнөөсөө гаран түүний зорих газар галын өрөө байсан. Мэдээж охин өлсөж байгаа шүү дээ. Энд ирснээс хойш гурав хоног өнгөрсөн байтал тэр юу ч идсэнгүй. Цус төлжүүлэх шүүснээс бусдаар... эсвэл ямар нэг амьтны цус...

"эрт сэрсэн байх чинь" Ардхан талд нь ийн хэлэх нь сонстоход охин цочин эргэж харвал Лонжин гэх нил ягаан нүдтэй залуу байв. Тэр юм ярьдаггүй тул Зи түүнийг бараг л хэлгүй гэж бодох дөхөж байсан юм.

"т..тиймээ... чи ч гэсэн" охин түгдчин хариулав.

"намайг дагаад яв" Лонжин охины урд гаран итгэлтэйгээр алхаж эхлэлээ.

"намайг дагаад яв" Лонжин охины урд гаран итгэлтэйгээр алхаж эхлэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"хаашаа?"

Зи түүнээс дуугүй хариулт авсан ч даган хаа нэг тийш тайван явна. Аз таарав уу гэлтэй Лонжин түүнийг галын өрөөнд авчирсан байсан юм. Залуус ихэнх нь ширээ тойрон суусан байлаа. Олон төрлийн хоол, хачир зэргийг өрөн тавьсан хоолны ширээ охинд сайхан харагдсан ч бас нөгөө талаараа хачин байв.

Лонжин явсаар Жэминий баруун талын хоосон сандал дээр очин суухад Зи хаана суух талаараа бодно.

Жэмин мөн л номноосоо нүдээ үл салгах зуураа "Жэнугийн хажууд суу" гэж өнөөх л хүйтэн өнгөөрөө хэллээ.

Зи ч явсаар хажуугийн сандал дээр нь суух гэж байтал Жэну гэнэтхэн царай нь хувирчихсан архирч буй мэт чимээ гарган түүн рүү дөхөөд ирэв.

Айсандаа Зи нүдээ анихтай зэрэгцэн Жэминий номны хаагдах чимээ гарч, удалгүй охин ч нүдээ нээлээ. Жэну хэдийн Лонжинтой байраа солиод суучихсан байв.

PSYCHO [MGL] /дууссан/Where stories live. Discover now