🕯First Means Last🕯

2.8K 165 5
                                    

Бүрсгэр хийгээд хааяа нэг анивчсан гэрэлтэй хүйт оргисон энэ хонгилд залуухан охины хоолой цуурайтаж байна.

"Ахиад нэг л алхдаг юм бол---" Түүний хоолой ердийнхөөсөө хэд дахин бүдүүрч, яг энэ цаг мөчид юу ч хийхэд бэлэн мэт боловч нөгөөтэйгөөр юуг ч үл хийж чадах юм шиг мэдрэмж төрүүлэхээр.

"Та яана гэж? Та яаж чадах юм?... Эмч ээ?" Түүний өөдөөс удаанаар хөлөө газраар чирэн алхсаар дөхөж буй бараан өнгийн өвдөг давсан хүрэмтэй нэгэн ийнхүү шивнэх төдий хэлэв.

Охин нүд ирмэх зуур дүрэмт хувцасныхаа хүрэмний халааснаас дээд зиндааны эмэгтэйчүүдийн хэрэглэхээр чамин үсний хатгуур гарган ирээд "Та нар ахин түүнтэй уулзаж чадахгүй болох болно" гэж ширүүхэн хэлснээ өнөөхөө хүзүү тушаа газартаа тулган барьлаа.

Гэнэтхэн охин нүднийхээ булангаар хонгилын нэг харанхуй үзүүр лүү хальт харснаа эргэлзсэнгүй хатгуурыг шууд л өөртөө зоож орхих нь тэр.

Тэр амьсгалж чадахгүйн дээр их хэмжээний цус садруулан газар унав.

"Чи амжсангүй" охины сүүлийн мөчөө хамт үдсэн залуу ийнхүү хэлж дуусаагүй байхад түүний дэргэд өөр нэгэн ирж зогслоо.

"Одоо энэ бидэнд хамаагүй" гээд эргэхэд нөгөөх нь түүний гарнаас татан зогсоов.

"Бид ахиж түүнийг харж чадахгүй"

Залуу түүнээс гараа хүчтэйхэн татаад "Бид хэзээ ч түүнийг харж байгаагүй" Гэж тайвнаар хэлж байхдаа газар ухаангүй хэвтэх охин руу харлаа. Ингээд бүх зүйлийг дуусгаж байгаадаа магадгүй харамсах мэт.

Удалгүй хонгил анир чимээгүйд автлаа. Хөөрхийлөлтэй амиа хорлосон бяцхан охины цус хонгилын усаар дамжин хаа нэг тийш урсана.

🏳

Энэ явдлаас жил гарны дараа

🏴

Машин хотоос гаран нэлээд явсаар шигүү модон дундах хурдны замаар давхина. Удаан бодсоны эцэст охин цонхоо доош буулгалаа.

Цонхоор орж ирэх салхи хүчтэй байв ч охины зөөлхөн булбарай цагаан арьсыг хайрлах шиг хурдаа хасаж, зөөлхнөөр үнсэн өнгөрнө. Тэр улам цонхонд ойртон суугаад байгалийн үзэсгэлэнг ширтэх ч нөгөө талд нь байгаль түүнийг илүү бишэрч, анхилам үнэрт нь замын хажуугийн цэцэгс өнгө орон дэлбээлж байлаа.

Охины түрүүхэн байсан хөөрхөн инээмсэглэл нүдэнд нь туссан том эдлэн газраас үүдэн өнөөх хүчтэй салхинд өртөөд хийсэн одчих нь тэр. Шигүү ойг тодоор гэрэлтүүлж байсан цэлмэг тэнгэр болон түүний үнэнч нар ч тэрхэн мөчид зугтааж буй мэт бараан үүлээр халхлагдлаа.

PSYCHO [MGL] /дууссан/Where stories live. Discover now