Нэлээд хуучирч муудсан бололтой ямар гэдгийг нь хэлэхэд ч хэцүү дуу пянзаар сулхан эгшиглэнэ. Баримжаагаар хэмжиж чадахааргүй том таазнаас сүрлэг том гэрлийн абжур унжиж үүн дээр нь хэдэн арван гэрэл асааллтай харагдах ч энэ бүхэн зочны танхимд хангалтгүй байлаа. Хааяа нэг гадаа цахилгаан цахих нь илүү тод гэрэлтүүлж чадаж байх шиг.
Өмнө нь огт харж байгаагүй царайнүүд, мөн тэдгээрийн нүднүүд охиныг айсандаа чичрэхэд хүргэж, шүлс нь ялгарах ч залгиж чадах эсэхдээ ч эргэлзэн суух нь өрөвдөлтэй юм.
Хэн ч дугарахгүй байсанд охин тэдэн рүү нүдээ хурдан хэрнээ оновчтойгоор гүйлгэн хараад гүнзгий амьсгаа авч бяцхан зориг гарган шүлсээ залгиад амандаа бувтнах төдийд ярьж, хурдхан эндээс гарахыг хүсэв.
"би буруу газраа ирчихсэн.... юм шиг байна"
"Төвөг удсанд уучлаарай..."
"би ингээд явах хэрэгтэй байх..."
Түүнийг буйдангаасаа өндийж байтал ард нь зогсож байсан нэгэн мөрөн дээр нь хүчтэй гэгч нь даран буцаагаад суулгачихав. Өвдсөн бололтой охин дуу алдаад, мөрөө хэдэнтээ илэх зуураа хойш эргэж харлаа.
Өнөөх залуу тонгойсон байсныг мэдсэнгүй охин түүнтэй тун ойрхон нүүр тулсандаа сандран даруй урагш хараад нүдээ цавьчлав.
"чи сайхан үнэртэй юм" өнөөх залуу одоо ч түүнээс холдоогүй бөгөөд чихэнд нь ийн шивнэхэд түүний бие хөшиж орхих нь тэр.
"чи манайхыг ямар газар гэж бодож ирсэн юм?" гэж цэнхэр хослолтой залуу номноосоо харцаа үл салгах зуураа нэгэн жигд хүйтнээр асууна.
"б...би---"
Охин хариулахыг хичээж байсан ч түүний ард байсан залуу гараа мөрөөр нь зөөлөн хэрнээ тун эвгүй гүйлгэсэнд охин сандран арай хийн нээсэн амаа буцаагаад хаачихав.
Цэнхэр хослолтой залуу уншиж байсан номоо чанга гэгч нь хаахад чимээ нь ахиад л харшаар нэг цуурайтаж энэ үеэр охины мөрөн дээр байсан гар ч түүнээс холдлоо.