"Тэгэхээр энэ эмнэлэг өмнөхөөсөө их өөрчлөгджээ" охин ийн дотроо бодоод номын хавтасыг нээлээ.
Яаж гэдгээ өөрөө ч мэдэхгүй байгаа тэр өчигдөр Жэминий өрөөнөөс гарахдаа номыг хулгайлчихсан байсан юм. Энэ номноос Зи эмнэлгийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсэж байгаа нь мэдээж. Өвчтөн И болон Хван гэгч хэн болох? Яагаад энд ердөө энэ зургаан залуугаас өөр хүн байдаггүй гээд л...
Өчигдөр Зи санаандгүй л нэг хуудас нээсэнд тэдгээр тэмдэглэл гарч ирсэн. Харин одоо бол тэр номыг эхнээс нь унших гэж байна.
"PSYCHO сэтгэцийн эмнэлэгийн эмч Чу Лин----
Охин эхний мөрийг уншаад шуудхан тэмдэглэлийг хааж номон дээр ямар нэг шижиг хүргэм амьтан явж байсан юм шиг л өөрөөсөө холдуулав. Түүний энэ хачин үйлдлийн хариу бол... 2 жилийн өмнө гэрээсээ гараад ор сураггүй алга болсон эгчийнхээ нэрийг охин тэмдэглэл дээрээс олж уншсан юм. Хувь тавилан ч үнэндээ тэднийг салгахыг хүсээгүй бололтой гэмээр энэ тохиолдол дотор арзайлгам бас ид шидийн юм. Хэсэг бодсоны эцэст Зи нулимсаа арчаад эргэн тэмдэглэлийг уншихаар шийдлээ.
"PSYCHO сэтгэцийн эмнэлэгийн эмч Чу Лин миний бие өнөөдөр эхнийхээ үзлэгийг хийсэн. Ингэж нэг эцэст нь би мөрөөдлөө биелүүлж чадлаа Зи минь. Итгэж өгөхгүй нь ээ... Чамд хурдхан л энэ тухай хэлмээр байна"
Магадгүй түүний эцэг эх охиноо сэтгэцийн эмч болно гэх мөрөөдлийг нь эсэргүүцдэг байсан байх. Тэгээд л тэр гэрээсээ зугтсан хэрэг. Харин Лин өөрийг нь дэмждэг цорын ганц дүүгээ дурсдаг байж.
"Би хэдий ердөө 7 өвчтөн хариуцаж авсан ч дөнгөж эхлэж буй дадлагажигч эмчид хангалттай л тоо. Хувийн хэргүүдийг нь шалгаад л, өрөөнд нь орж уулзаад л... Төсөөлж байснаас төвөгтэй бас хатуухан байсан ч зүгээр дээ. Удахгүй тэд ч надад дасчих байх... Тэгэж л найдъя"
"Эхлээд би хариуцаж авсан өвчтөнгүүдээ танилцуулъя гэж бодож байна. Эхний өвчтөн Пак... Бүтэн нэрийг нь эмч нар хоорондоо ярихдаа ч хэрэглэдэггүй. Ихэвчлэн өвчнийг нь тодотгож дууддаг болохоор би ч гэсэн нуух хэрэгтэй байх"
"Түүний өвчнийг энгийн болоод товчоор тайлбарлавал... Орон гаран. Гэхдээ арай хүнд шатны гэх үү дээ. Зөвлөх эмчийн хэлснээр бол тэр ойрын хугацаанд болсон зүйлсээ мартвал ахин хэзээ ч санадаггүй. Гэсэн ч түүний аз таарч тэр богино хугацааны дурсамжаа тэр болгон алдаад байдаггүй. Харин бүр урт хугацааны өмнөх үйл явдлаа мартвал удалгүй буцаад дурсамж нь сэргэчихдэг. Жишээлвэл, өглөө юу идсэнийг нь асуухад санахгүй байвал тэр хэчнээн хичээгээд ч санаж чадахгүй. Гэхдээ аав ээжийнх нь ч юмуу нэрийг асуухад тэр үедээ санахгүй байх боловч хэсэгхэн хугацааны дараа санаад надад хэлж өгч байсан"